Цагдаа нар хар арьст пасторуудын хөлийг угааж өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

Цагдаа нар хар арьст пасторуудын хөлийг угааж өгчээ

Цагдаа нар хар арьст пасторуудын хөлийг угааж өгчээ

Умард Каролинад цагаан арьст цагдаа нар болон сайн дурынхан цугларч, Библи дээр гардаг жишээг дуурайн, хар арьст пасторуудын хөлийг угааж өгчээ.

Уг үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд олон энгийн иргэд зуны халууныг ажралгүй арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт болон цагдаа нарын хүчирхийллийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэн жагссан аж.

Жагсаалд Легаси сүмийн итгэгчид болон хоёр удирдагч болох Фэйт Уокома болон түүний нөхөр Собома Уокома нар оролцож, бүх жагсагчид хамтдаа Жорж Флойдын хүзүүн дээр цагдаа өвдөглөсөн хугацаагаар буюу нийт 8 минут, 46 секундийн турш дуугаа хураан эмгэнэл илэрхийлээд, улсынхаа төлөө залбирцгаажээ.

Мөн жагсаалын төгсгөлд дор хаяж гурван цагаан арьст цагдаа болон бусад жагсаалд оролцогч цагаан арьст сайн дурынхан жагсаалыг удирдагч пасторууд болох Фэйт болон Собома нарын хөлийг угааж өгчээ.

Цахим орчинд цацагдсан дүрс бичлэг болон зурагнууд дээр Фэйт, Собома хоёр гудамжны сандал дээр сууж, цагаан арьст цагдаа нар болон сайн дурынхан өмнө нь газарт сөгдөн хөлийг нь угааж, бүгд хамтдаа залбирч байгаа харагдана.

Энэ нь библи дээр Есүс Христ хүн чанар, хайрыг харуулахын тулд дагагчдынхаа хөлийг угааж өгдөг талаар бичсэн байдгийг дуурайж буй үйлдэл гэнэ.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж