"Агаарын такси ирэх онд ашиглалтад орно" | News.MN

"Агаарын такси ирэх онд ашиглалтад орно"

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

"Агаарын такси ирэх онд ашиглалтад орно"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.6.8/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа талаар тэрбээр мэдээллийн эхэнд дуулгав. Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж томоохон ажлуудыг хийж байгаа талаар ч дурдсан юм.

Үргэлжлүүлэн тэрбээр “УИД-т өчигдөр гал гарсан. Аж ахуй нэгжүүд өөрсдийн эзэмшлийн объектод галаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх мэдлэг чадвараа сайжруулах хэрэгтэй байна.

Улаанбаатар хотод гал гарсан тохиолдолд ашиглах гидрантыг байгуулах ажлыг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа. Мөн галын машин хаана ч очсон ус тасарснаас үүдэн хүний амь нас эрсдэхгүй байх шаардлагатай.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ойн хээрийн түймрээс хамгаалах ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд зургадугаар сарын 2-7-нд эргүүл хийж, 61 зөрчил илрүүлж, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж чадсан. Гал унтраах 71 машин авах ажлыг эхлүүлсэн. Мөн гал унтраах нисдэг тэрэг буух гурван буудлыг бэлтгэж байгаа. Гал унтраах нисгэгчдийг бэлтгэх, ажлыг ирэх сараас хийнэ.

Үүний зэрэгцээ зургадугаар сарын 15-нд Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулна. Хүрээ амаржих газар тус төв рүү нүүнэ. Шаардлагатай үед 1600 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал багасна.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийг 2040 оныг хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газарт өргөн барьсан. Энэ төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн дагуул хотууд байгуулагдана. Хотуудыг төрөлжүүлэх хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөө 2020-2030, 2040-2050 он гэсэн хэсэгтэй байгаа. Улаанбаатарын хүн ам 2040 онд хоёр сая болох төлөвтэй байна.  Үйлдвэрлэлийн паркуудыг хөгжүүлэх ажил өрнөж байгаа. Үйлдвэрлэлийн паркуудыг татварын хувьд дэмжинэ.

Автобус парк шинэчлэл хийгдэж байгаа. Таксийг нэгдсэн шинэ стандартад шилжүүлж байгаа. Агаарын такси ирэх онд ашиглалтад орно. Нийтийн тээвэрт өөрчлөлт хийж, уулархаг хэсгээр оршин суугчид, төв хэсэгт оршин суугчдад тэгш үйлчлэх боломжийг хангаж байгаа. Хүний хөгжлийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж байна. Хүний хөгжлийн индексээр Улаанбаатар 92 дугаарт орж байгаа. Улаанбаатар хот 2030 он гэхэд хүний хөгжлийн индексээр 68, 44-т орох зорилт тавиад байгаа.

Дотоодод халдвар гараагүй гээд анхаарал, болгоомжоо сулруулж болохгүй. Ариутгал халдваргүйтгэл хийж, үйлчилгээний байгууллагуудыг үе шаттай нээж байгаа. Үйлчилгээгээ нээсэн тохиолдол хоорондын зайг баримталж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийдэг байх шаардлагатай” гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-06-08 122.201.31.33

Балай юм сэдэж мөнгө үрэхээ болимоорсон.

Avatar

Зочин 2020-06-08 150.129.143.181

Наад заваан юмаа л больж узээрэй. Ховсгол нуурын эргийн жуулчины баазад ашиглаж болно. Олон амьтан шуурганаар хага шидуулнэ шуу

Avatar

Зочин 2020-06-08 66.181.190.227

Давхар автобус яасан

Avatar

Зочин 2020-06-08 174.1.32.222

Үнэмшилтэй юм яриач дээ. Агаарын такси ч гэх шиг.

Avatar

гийчин 2020-06-08 202.9.46.36

усаар шуршээд , ондроос нисгээд оор яаж алмаар байна?

Avatar

Сонгогч 2020-06-08 202.126.88.53

Корона вирус гээд дэлхийн бүх улс иргэддээ хамгаалахаар эмнэлэг барьж бхд энэ хүн кабель Кар усан ориглуур 2 яриад хийчих юм бна даа татвар төлөгч та бидний төлсөнийг гамгүй үрэх юм аа

Avatar

Зочин 2020-06-08 66.181.189.136

СОНГУУЛИЙН ӨМНӨ ЮУ Ч ГЭЖ ЧААНА ШҮҮ.ТЭГЛЭЭЧ НААД ДҮҮЖИН ГҮҮР ЧИН МОНГОЛД ТОХИРОХГҮЙ

Avatar

Zochin 2020-06-08 36.11.224.60

Yur ni tegeed Batuul shig sain ajlillasan hun algadoo yag unendee.

Avatar

зочин 2020-06-08 103.229.121.169

Ямар ч чадваргүй амьтан. Үлгэр ярихаас өөр ид шидгүй гардаа.

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-08 66.181.167.53

ХЭР НАЙДВАРТАЙ ЮМ БОЛ ДОО. МАНАЙХ ШИГ ЖИЛИЙН 4 УЛИРАЛД САЛХИТАЙ ОРОНД ТААРАХ ҮГҮЙ НЬ БҮҮ МЭД ШҮҮ ДЭЭ. САЛХИНД САВЛААД , ӨВӨЛ НЬ ХӨЛДӨЖ ГАЦААД БАЛАЙ ЮМ БОЛОХ ВИЙ ДЭЭ. ДЭМИЙ Л ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА. ХАЙРАН МӨНГӨ. ТҮҮНИЙ ОРОНД ХЭДЭН ШИРХЭГ АВТОБУСАА АВЧ БАЙСАН НЬ ОНОХ БАЙХ ДАА

Avatar

Зочин 2020-06-08 49.0.212.127

Одоо наад үлгэр домгийн далайгаа болио, худлаа л том том юм бүлт щааж шоудахаас хэтрэхээ больсон хүн шүү дээ наад нэг компаний захирал чинь

Avatar

gerlee 2020-06-08 202.55.188.81

ингэж ярьсаар байгаад дууслаадаа.хөөрхий.юу ч хийгээгүй шүү дээ та.

Avatar

Зочин 2020-06-08 66.181.160.104

Уг нь дэмжмээр залуу юмсан. Хүрэлсүхийг дагаж худлаа попроод байх юм. Утаа, замын бөглөрөл гээд шийдэх асуудал их. Асуудалд жаахан суурьтай хандмаар юм шиг

Avatar

Тулга 2020-06-08 192.82.93.3

Энийгээ мартаагүй л байгаа юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж