"Агаарын такси ирэх онд ашиглалтад орно"

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

"Агаарын такси ирэх онд ашиглалтад орно"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.6.8/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа талаар тэрбээр мэдээллийн эхэнд дуулгав. Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж томоохон ажлуудыг хийж байгаа талаар ч дурдсан юм.

Үргэлжлүүлэн тэрбээр “УИД-т өчигдөр гал гарсан. Аж ахуй нэгжүүд өөрсдийн эзэмшлийн объектод галаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх мэдлэг чадвараа сайжруулах хэрэгтэй байна.

Улаанбаатар хотод гал гарсан тохиолдолд ашиглах гидрантыг байгуулах ажлыг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа. Мөн галын машин хаана ч очсон ус тасарснаас үүдэн хүний амь нас эрсдэхгүй байх шаардлагатай.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ойн хээрийн түймрээс хамгаалах ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд зургадугаар сарын 2-7-нд эргүүл хийж, 61 зөрчил илрүүлж, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж чадсан. Гал унтраах 71 машин авах ажлыг эхлүүлсэн. Мөн гал унтраах нисдэг тэрэг буух гурван буудлыг бэлтгэж байгаа. Гал унтраах нисгэгчдийг бэлтгэх, ажлыг ирэх сараас хийнэ.

Үүний зэрэгцээ зургадугаар сарын 15-нд Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулна. Хүрээ амаржих газар тус төв рүү нүүнэ. Шаардлагатай үед 1600 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал багасна.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийг 2040 оныг хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газарт өргөн барьсан. Энэ төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн дагуул хотууд байгуулагдана. Хотуудыг төрөлжүүлэх хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөө 2020-2030, 2040-2050 он гэсэн хэсэгтэй байгаа. Улаанбаатарын хүн ам 2040 онд хоёр сая болох төлөвтэй байна.  Үйлдвэрлэлийн паркуудыг хөгжүүлэх ажил өрнөж байгаа. Үйлдвэрлэлийн паркуудыг татварын хувьд дэмжинэ.

Автобус парк шинэчлэл хийгдэж байгаа. Таксийг нэгдсэн шинэ стандартад шилжүүлж байгаа. Агаарын такси ирэх онд ашиглалтад орно. Нийтийн тээвэрт өөрчлөлт хийж, уулархаг хэсгээр оршин суугчид, төв хэсэгт оршин суугчдад тэгш үйлчлэх боломжийг хангаж байгаа. Хүний хөгжлийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж байна. Хүний хөгжлийн индексээр Улаанбаатар 92 дугаарт орж байгаа. Улаанбаатар хот 2030 он гэхэд хүний хөгжлийн индексээр 68, 44-т орох зорилт тавиад байгаа.

Дотоодод халдвар гараагүй гээд анхаарал, болгоомжоо сулруулж болохгүй. Ариутгал халдваргүйтгэл хийж, үйлчилгээний байгууллагуудыг үе шаттай нээж байгаа. Үйлчилгээгээ нээсэн тохиолдол хоорондын зайг баримталж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийдэг байх шаардлагатай” гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж