Жо Байден 50 хувь буюу олонхын дэмжлэгийг хүртэж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

Жо Байден 50 хувь буюу олонхын дэмжлэгийг хүртэж байна

Жо Байден 50 хувь буюу олонхын дэмжлэгийг хүртэж байна

Уолл Стрийт сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногийн санал асуулгаар дэд ерөнхийлөгч асан Жо Байден долоон оноогоор Дональд Трампыг тэргүүлжээ. Тодруулбал, Жо Байдений санал 49 гаруй хувь байхад Трампынх 42 хувь арай хүрээгүй байжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногоос хойш үргэлжилж буй CNN агентлагийн санал асуулгаас харахад Жо Байден 51 хувь, Трамп 46 хувийн саналтай байна.

2016 оны сонгуульд Трамп ялалт байгуулахад түүнтэй өрсөлдөж байсан Хиллари Клинтон энэ мэт урьдчилсан санал хураалтуудад 50 хувьд огт дөхөөгүй билээ. Тиймээс тухайн үед Трамп өрсөлдөгчийнхөө дэмжигчдийг өөртөө татах, өөрийг нь дэмждэггүй хүмүүсийг ухуулах шаардлагагүйгээр ялж чадсан юм. Харин энэ удаад тэрбээр Жо Байдений дэмжигчдийг урвуулах хүндхэн сорилттой тулгарах бололтой.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж