Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Ази тивийн АШТ-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны цар тахлын улмаас хойшилсон үлдсэн тоглолтуудын хуваарь гарчээ. Монгол Улсын хувьд энэхүү тэмцээний F хэсэгт Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар зэрэг улсуудтай нэг хэсэгт орсон юм.
Ази тивийн урьдчилсан шатны F хэсгийг Японы шигшээ баг дөрвөн хожил, нэг ч ялагдал амсалгүй 12 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Киргиз, Тажикстан, Мьянмар зэрэг улсуудын шигшээ багууд удаалж байна. Монгол Улс одоогоор нийт таван тоглолт хийсэн бөгөөд нэг хожил, дөрвөн хожигдолтой нийт гурван оноотойгоор хэсгийнхээ сүүлийг мушгиж байна.
Гэхдээ Монгол Улсад дараагийн шатанд шалгарах боломж бүрэн дүүрэн бий. Талын хөх чононууд ирэх аравдугаар сарын 13-нд Азийн төдийгүй дэлхийн шилдэг хөлбөмбөгийн философитой гэгддэг Японы шигшээ багийг Улаанбаатар хотод хүлээн авч тоглох бол Тажикстан болон Киргиз улсын шигшээ багуудтай нутаг дээр нь очиж тоглоно.
Холбоотой мэдээ