Хятадын Засгийн газар 77 орны зээл төлөлтийг түр зогсоолоо | News.MN

Хятадын Засгийн газар 77 орны зээл төлөлтийг түр зогсоолоо

Хятадын Засгийн газар 77 орны зээл төлөлтийг түр зогсоолоо

Хятадын Засгийн газар 77 орны зээл төлөлтийг түр зогсоолоо

Хятад улсын Засгийн газар цар тахалтай тэмцэх хүрээнд хөгжиж буй 77 орон, 12 олон улсын байгууллагын зээл төлөлтийг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ. Эдгээр улс орнууд болон олон улсын байгууллагууд нь Хятад улсад халдвар эрчээ авч байх үед бүхий л талаар тусалж дэмжиж байсан улс орнууд гэдийг онцолсон байна.

Уг шийдвэрийг зээл төлөлтийг түр зогсоох “Их-20” бүлгийн улсуудын гаргасан санаачилгын хүрээнд гаргасан гэдгийг тус улсын Төрийн зөвлөлөөс өчигдөр /2020.06.07/ гаргасан “COVID-19” өвчинтэй тэмцэх: Хятадын алхам” Цагаан номд дурджээ. Энэхүү тайлан номонд 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ноос энэ оны тавдугаар сарын эцэс хүртэл Хятадын Засгийн газрын цар тахалтай тэмцэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цар тахал, түүний шалтгаантай холбоотой Засгийн газрын байр суурийг дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Тайланд дурдсанаар, Хятад улс Африкийн орнуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхээр тус тивийн 50 гаруй улс болон Африкийн холбоонд эмнэлгийн тусламж үзүүлж, шинжээчдийн багийг нэмж илгээхээр болсон байна.

Эх сурвалж: GLOBAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-08 192.82.67.175

манай өрийг тэглэх нь дээ ,30мянган хонины ачаар, эсвэл үгүй юм болов уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж