БНСУ гадаадад үрчлүүлсэн иргэддээ амны хаалт илгээжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

COVID-19

БНСУ гадаадад үрчлүүлсэн иргэддээ амны хаалт илгээжээ

БНСУ гадаадад үрчлүүлсэн иргэддээ амны хаалт илгээжээ

БНСУ гадаадад үрчлүүлсэн иргэдээ 370 мянган амны хаалтын тусламж илгээсэн байна. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Мүн Жэ Иний засаг захиргааны уг шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн ба албан ёсны тоо баримтад дурдсанаар нийт 14 улсад үрчлэгдсэн 167 мянган иргэн байдаг гэдэг ч бодит байдал дээр энэ тоо 200 мянга орчим гэж тооцдог. Тэдгээр иргэдийн ихэнх нь 1950-1953 оны хооронд буюу Солонгосын дайны үеэр Барууны орнуудад үрчлэгджээ.

Үүнээс хамгийн их буюу 110 мянга орчим нь АНУ-д үрчлэгдсэн байдаг ба тус улс руу 210 мянга гаруй амны хаалт явуулсан байна. Мөн Франц, Дани, Швед, Итали, Австрали зэрэг улсуудад олон мянган хүүхэд үрчлэгдэж байжээ.

БНСУ-ын Засгийн газраас анх 100 мянга орчим амны хаалтыг илгээхээр төлөвлөж байсан боловч дэлхийн өнцөг булан бүрээс өндөр эрэлт хэрэгцээтэй тулгарсан учир ийнхүү тоог нь нэмсэн байна. Түүнчлэн тус улс нь Солонгосын дайны ахмад дайчдад нэг сая амны хаалт тараахаар болжээ.

Эх сурвалж: Korea Herald

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж