Нью-Йорк хот цагдаагийн байгууллагын санхүүжилтийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

Нью-Йорк хот цагдаагийн байгууллагын санхүүжилтийг бууруулна

Нью-Йорк хот цагдаагийн байгууллагын санхүүжилтийг бууруулна

Нью-Йорк хотын дарга Билл де Блазио цагдаагийн байгууллагын санхүүжилтийг бууруулж, төдий чинээ санхүүжилтийг залуусын хөгжилд зарцуулахаар болсноо зарлаад “Манай хотын иргэд хөгжих ёстой болохоос цагдуулах ёсгүй” хэмээн хэлжээ.

Тэрбээр өөрийн твиттер дээрээ “Бид хотынхоо төсвөөс цагдаагийн байгууллагад зарцуулах мөнгөө танаж, залуусын хөгжил болон нийгмийн үйлчилгээний салбарт илүү их хөрөнгө оруулахаар шийдэж байна” хэмээн Нью-Йорк болон бусад хотуудад өрнөөд буй цагдаагийн хүчирхийллийн эсрэг жагсагчдад хандан жиргэжээ.

Мөн өөр нэг мэдэгдэлдээ тэрбээр энэ шийдвэр нь хотод тулгамдаад буй эрх тэгш бус байдлыг шийдвэрлэхэд тустай гэдгийг тайлбарлажээ. Блазио цагдаагийн байгууллагаас чухам хэр хэмжээний санхүүжилтийг танахаа тодорхой мэдээлээгүй бөгөөд нарийн ширийн асуудлуудыг дараа долоо хоногт хэлэлцэнэ хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж