Бразил улс коронавирусийн тоо баримтаа зарлахаа зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Бразил улс коронавирусийн тоо баримтаа зарлахаа зогсоолоо

Бразил улс коронавирусийн тоо баримтаа зарлахаа зогсоолоо

Цар тахалд хамгийн их хохирол амсч буй орнуудын нэг болох Бразил улс Бямба гаригаас/2020.06.06/ эхлэн коронавирусийн тоо баримтуудаа зарлахаа зогсоож буйгаа мэдэгдлээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 691 мянга, нас барагсдын тоо 37 мянга орчим байсан ба олон улсын мэргэжилтэн, судлаачид тус улсын гаргасан тоо баримтад эргэлзэж буйгаа удаа дараа илэрхийлж байсан. Дээрх тоо баримтаас үзвэл Бразил улс нь нийт халдвар авсан хүнийхээ тоогоор АНУ-ын дараа хоёрт орох, нас баралтын тоогоор АНУ, Их Британийн дараа гуравт жагсч байгаа юм.

Тус улсын Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн гаргасан шийдвэрийн дагуу Бямба гаригаас эхлэн Бразилын Эрүүл мэндийн яам вэбсайтаасаа халдварын болон нас баралтын нийт тоог хасч, зөвхөн сүүлийн 24 цагийн хугацаанд нэмэгдсэн тоог харуулах болсон байна.

Жаир Болсонаро нь цар тахал эхэлж байх үед коронавирусийг хамрын ханиадтай зүйрлэж, энэ өвчнөөр нас барах нь “хувь тавилан” хэмээн хэлж байсан удаатай.

Эрх баригч намын зүгээс Бразилын зарим мужууд санаатайгаар халдвар авсан болон нас барсан хүний тоог өсгөж мэдээлж байгаа учир дээрх шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлажээ. Харин Бразилын дээд шүүх болон прокуророос дээрх шийдвэрийг буруутгаж, Эрүүл мэндийн яамны уг үйлдлийг шалгахаар болсноо зарласан байна.

Эх сурвалж: AP, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж