НЭМЭЛТ:
Нийслэлийн онцгой байдлын газраас УИД-д гарсан галын асуудлаар өнөөдөр /2020.6.8/ мэдээлэл хийж байна. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан: Хэргийн газар үзлэг хийгдэж байгаа болохоор шалтгаан нөхцөл нь тодорхойгүй байна. Улсын их дэлгүүрийн зургадугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.06.07/ 16.48 цагт ОБЕГ-т ирсэн. Дуудлагын дагуу 16.50 цагт объект дээр очиход дээврийн хэсэгт гал тархсан байсан тул нэмэлт хүч шаардлагатай болсон. Иймээс шаардлагатай хүн хүчийг богино хугацаанд гаргасан. Ингээд 21.30 цагт галыг бүрэн унтраасан. Нийт долоон хүнийг амь насыг хамгаалсан.
Галын шалтгааныг тодруулахаар Нийслэл, Чингэлтэй дүүргээс галын шинжээчид томилогдон ажиллаж байгаа. Онцгой байдлын албаныхан хорт утааны багаар 100 хувь хангагдаагүй. Нийт алба хаагчдын 70 орчим хувь нь ийм багаар тоноглогдсон. Нийслэлийн гурван ангид гал унтраах шат байдаг. Энэ шат 30 метр хүртэл сунадаг болохоор 10 хүртэлх давхарт хүрнэ. Одоогоор 10-с дээш давхар барилга бий. Эдгээр барилгууд нь гал унтраах тоноглолтой баригдах ёстой. Тэгэхээр өндөр барилга нь зориулалтын тоноглолтой байх ёстой.
Гал унтраах хөөсийг ашиглах зориулалт бий. Битүү орчинд үүссэн галыг хөөсөөр унтраадаг. Харин ил буюу дээвэр дээр гарсан галыг хөөсөөр унтраадаггүй. УИД-т гарсан галын хувьд усны нөөцийн хомсдолгүй байсан. Гал унтраах машин нь 4-10 тонн усны агууламжтай байдаг.
Өчигдрийн гал нь ойролцоо гал унтраах гидрантгүй байсан. Нийт гидрантын 104 нь бүрэн ажиллагаатай, 74 нь ашиглах боломжгүй болсон.
УИД-ийн барилга нь дээр үед баригдсан болохоор богино хугацаанд гал тархсан. Жил бүрийн хавар болон намар шалгалт явуулж, холбогдох шаардлагыг хүргүүлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард шалгалт явуулж, шаардлага хүргүүлсэн. Албан шаардлага 70 хувьтай биелэгддэг. Энэ нь барилгын бүтэц, цахилгаан зэрэгтэй холбоотой.
Галын дүгнэлт хамгийн багадаа 14 хоногийн дараа гарна. УИД-ийн зургадугаар давхрыг ашиглах боломжгүй болсон. Таван давхрын нэлээд хэсэгт ус нэвчсэн. 1-4 давхар галд өртөөгүй, ус нэвчээгүй ч утаа бүх давхрыг хамарсан. Хохирлын хэмжээг урьдчилан хэлэх боломжгүй ч их хэмжээний хохирол гарах байх.
“БҮГД ДААТГАЛТАЙ Ч АСУУДАЛ ЯАЖ ШИЙДЭГДЭХИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА”
Улсын их дэлгүүрийн /УИД/ гадна өнөөдөр /2020.6.8/ очиход дэлгүүрийг тойруулан тууз татаж, цагдаа хамгаалалтдаа авсан байна. Харин дэлгүүрийн зүүн талд түрээслэгчид болон ажилчид цуглан, дараалал үүсгэн бужигналдаж байв. Түрээслэгчид цаасан хайрцаг тэвэрсэн байх агаад дор бүрнээ утсаар ярьж, хэн нэгэнд бухимдсан сэтгэлээ илэрхийлж, дотогш орж өөрийн бараа нь галд өртсөн эсэх, хэр хэмжээний хохирол учирсныг мэдэхээр яарцгааж байлаа. Мөн дарааллын урд хэсэгт зогссон нэг нь бусдадаа мэдээлэл дамжуулж байв.
Азаар түймэрт хүний амь эрсдээгүй ч олон зуун түрээслэгчдэд эдийн засгийн хохирол учраад байна. Харин өнөөдөр дэлгүүрийн түрээслэгчдийг тасаг тасгаар нь хэсэгчлэн, мөн тооллогын багийнхныг бүртгэн оруулж байлаа.
ОЛОН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛААД ДААТГАЛЫН ХЭМЖЭЭ ӨӨР
Дараалалд зогсч буй түрээслэгчдээс зарим асуултад хариулт авлаа
-Бүх түрээслэгчдийг дотогш оруулах уу. Түрээслэгчид цаасан хайрцаг барьсан байна. Энэ нь ямар учиртай вэ?
-Бид гэгээ орохтой зэрэгцэн энд дугаарласан. Гал хэдэн давхрыг харамч, хэр хэмжээний бараа галд өртсөн бол гэхээс унтаж чадаагүй. Түрээслэгчдийн нэгэндээ өгсөн мэдээллээр галд өртөөгүй бүтээгдэхүүнээ авч болно гэж ойлгоод цаасан хайрцаг авчирсан юм. Гэвч дотогш тасаг тасгаар нь цөөн тооны хүмүүсийг цүнх, хайрцаггүй оруулж байгаа юм байна. Одоо дөнгөж нэгдүгээр давхрын түрээслэгчдийг оруулж байна. Ингэхдээ зөвхөн түрээсийн гэрээ байгуулсан хүмүүсийг нь оруулж байна.
-Бүх түрээслэгчид даатгалтай гэсэн үү. Даатгалтай гэдэг утгаараа хохирлыг барагдуулах байх. Түрээслэгчид даатгалд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Бүгд гэрээ байгуулахдаа “Номин” даатгалд даатгуулдаг юм. Бараа бүтээгдэхүүний хэмжээ, өртөг, түрээсийн талбай зэргээс шалтгаалаад даатгалын хэмжээ өөр. Хэдийгээр даатгалтай ч хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй. Асуудал яаж шийдэгдэх бол гэхээс айж л байна.
МАНАЙ ТҮРЭЭСЛЭГЧИД БҮГД ДААТГАЛТАЙ
Ингээд УИД-ийн Олон нийттэй харилцах менежерээс хэдэн түрээслэгчтэй, даатгалын асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулахад “Энэ талаар олон хэвлэл манайхаас асууж байна. Түймэртэй холбоотойгоор шинжээчийн баг томилогдон ажиллаж байна. Галын дүгнэлт гараагүй байгаа болохоор наана нь мэдээлэл өгч болохгүй гэсэн. Тиймээс галын дүгнэлт гарсны дараа нэгдсэн мэдээлэл өгье. Одоогоор ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн болохоор хэдэн түрээслэгчтэй, хохирлыг хэрхэн барагдуулах талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямартай ч манай түрээслэгчид бүгд даатгалтай” гэсэн юм.
























Р.ДУЛАМ
Зочин 2020-06-08 202.21.108.251
манай даатгалд итгэж болохгуй
zochin 2020-06-08 202.131.232.114
gald shatamxai xuusuntsuruur dulaalaxaar tegj baigaa yum , odoo xaraaraa xuuchin 9 davxaruudiig xuusuntsuruur dulaalj baigaa odoo end xariutslagii ni xen xuleex ve yamar negen yum bolbol
Зочин 2020-06-08 150.129.141.80
Битгий ийм сөрөг бодолтой яв л даа хүмүүсээ. Өөрсдөд чинь л хэцүү шүү дээ.
Зочин 2020-06-08 72.196.192.250
Asuudliig Daatgaliin huuliin daguu shiidej ch medne, vgvi ch baij medne gesen vg bna.
Manai turiihen iim l itgelgvi uls daa!!!
Hshudjdh 2020-06-08 66.181.161.84
Nomingiin bayrsaihan zoriud sataachoon, deever deer ni standartiin bus baterry nii tog hadgalah nuuts tei ter bol ali deer l shtah baisan gai bolj saya delberchee, ene bayraa bol unendee shunaliin tulam, odoo shine baishin barina gee dee
ах ламаас 2020-06-08 202.21.108.147
УИХ дэлгүүрийг олон мянган иргэдийн хувьцааг эзэдэд нь мэдэгдэлгүйгээр луйвардан авч өөрийн болгосон тэгээд хувьчилж авсанаас хойш нэг ч удаа ноогдол ашиг өгч үзээгүй үүнийгээ дандаа ашиггүй ажилладаг гэж тайлбарладаг.Энэ луйварыг нь мэдсээр байж арга хэмжээ авдаггүй төр засаг хуулийнхан … Буруутанг бурхан тэнгэр гэсгээдэг гэдэг үнэн л юм байна
Зочин 2020-06-08 192.42.116.19
)))) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz
Рама 2020-06-08 85.141.190.72
Оройдоо сайн хоол хийж идээд амар даа🌹🌹🌷🌷
Ааха0622 2020-06-08 178.62.87.161
Бид 2. уг нь үлгэр шиг амьдрах ёстой шүү. Маараа❤️
Зочин 2020-06-08 178.62.87.161
Бид2 🌜
Зочин 2020-06-08 85.141.190.72
Амар даа😴😴😴
Хо 2020-06-08 109.252.28.161
Өөөө бүр унтаад …
Зочин 2020-06-08 85.141.190.72
Тиймээ… Улгэр лугаа тиймээ…🙏🙏🙏
ээгий 2020-06-08 192.82.64.233
Яахаараа мэдэдгүй юм Даатгалаас л мөнгөө авч хохирлоо барагдуулна биздээ
Зочин 2020-06-08 192.82.67.75
Гарчиг нь хутган үймүүлсэн байна .
Зочин 2020-06-08 66.181.161.63
Номин даатгал ч их хулхи шүү номингиййнхон юмны үнээ хэт өндөр тавьж хүн шулахаа л боддог газар түрээслэгч нар минь бүү хулхидуулаарай
mongol 2020-06-08 202.21.116.78
1-6 davkhar ter chigtee ashiglah bolomjgyu yum uu.
ЗОЧИН 2020-06-08 202.21.126.30
НОМИН АРД ТҮМНИЙ ОЛОН ЖИЛ МӨЛЖИЖ ӨӨРСДӨӨ ХӨЛЖСӨН. НААД ДЭЛГҮҮРИЙГ ЧИНЬ ЗАСАХ ТЭДЭНД НОХОЙ НААДАМ БАЙЛГҮЙ. ЦААШДАА ОЛОН ТҮМНЭЭ АЖИЛЛАГСДАА БОДСОН ЖААХАН ХҮН ЁСТОЙ БАЙХГҮЙ БОЛ ҮЙЛИЙН ҮР ХЭЦҮҮ ШҮҮ.
Но-той байж магадгуй 2020-06-08 43.228.131.114
Зарим иймэрхуу хэрэгууд угаасаа цаанаа беен но-той тэрийгээ дарагдуулах гээд еерсдее гал тавьсан тохиолдол байдаг шуу, эсвэл албаар шатааж еерседдее ашигтай тал руу эргуулэх гэсэн, турээслэгчид нь даатгалаас маш их менге авах гэсэн ч юмуу, шинэ барилга барьж их ашиг олох гэсэн санаатай ч юмуу, эсвэл газрыг нь маш ендер унээр дамлах гэдэг ч юмуу. Юу гэх гээд байна гэхээр дан 1 талаас л хараад байж бас болохгуй.
Иргэн 2020-06-08 192.82.75.113
УИД хувьцаат компани. Үйл ажиллагаа нь доголдолтой. Хувьчлагдсанаасаа хойш нэг ч удаа ногдол ашиг тараагаагүй. Номингийнхан үүрлээд их ашиг олдог гэсэн , шүүхээр явж байгаа асуудал ч байгаа. Бүх талаар нарийн судалгаа , шалгалт хийхэд гэмгүй газар шүү.
zochin 2020-06-08 103.14.38.132
turgen arga xemjee avaad ix delguuree ajilluulmaar bna! gal gej ix aymaar zuil shuu dee, end belen baix xeregtey!amarguy bna daa!
Зочин 2020-06-08 202.170.68.38
Номингийн шунал хэтэрсэн хэдэн түрээслэгч иргэдийн буруу алга
Зочин 2020-06-08 103.212.117.78
Номингын боссууд Баярсайхан, Уламбаяр нар нь санхүүгын болон бусад төрлийн гэрээ хэлцэлийн но-той, маргаантай байгаа эсэхийг сайн шалга. Элдэв но нь хоолой дээр нь тулах үед ийм арга замаар бултах гэж оролдох тохиолдол ийм шаарнуудын хувьд нийтлэг байдаг гэнэ лээ шүү…
рама 2020-06-08 79.98.213.82
мэндээ
Буд 2020-06-08 167.172.175.115
Би бас бичсэн л байнашдээ. Хэцуу юм болжээ гээд .. хардаа маараа
Зочин 2020-06-08 79.98.213.82
хэхэ… маараа нь ойлголоо… боломжоороо болтол нь бичнээ… 4 дэхэд яринаа…м
Баяр 2020-06-08 109.252.28.161
Хэцуу юм болжээ. Галын аюул их.
Зочин 2020-06-08 79.98.213.82
маск бээлий өмсөөд малгай тавь… халах нь халдвар өндөр
рама 2020-06-08 79.98.213.82
эвтэйхэн ногоо нууд аваад хуурга хийж идээ.. боломжийн эвтэйхэн үнэтэй шорт аваарай
рама 2020-06-08 79.98.213.82
хүүе ойлгов уу хэхэ….ай
zochin 2020-06-08 122.201.23.226
OBEG hyanaltaa sain tavia. huuramchaar galiin ayulgui baidliin dugnelt gargadagaa bolih heregtei. tom tom oron suutsnii horoolluudad galiin hor bairluulsan davhar baihiig haraagui l yum baina. mash ayultai. yaj dugnel hiideg yum bol doo
ЗОЧИН 2020-06-08 202.126.88.203
ГАЛЫН ГИДРАНТ УСГҮЙ БАЙХАД ГАЛ ЯАЖ УНТРААХ ВЭ ?
Зочин 2020-06-08 202.126.88.193
Nomin-iinhnii shunal ni ihdeed deereesee shataj baina daa huurhiis.
Зочин 2020-06-08 103.57.93.110
Хөгцтэй Лапша брэндийн гурил зарж ашиг их олохоор бурхан шийтгэж байгаа байлгүй дээ .
Жагсаал цуглаан болох вий дээ 2020-06-08 150.129.143.140
Эхнээсээ ингээд нууцлаад ирсэн юм шударгаар шийдэгдэх болов уу даа. Суулдээ хохирлоо нэхэмжилсэн жагсаал цуглаан суулт елсгелен энэ тэр болох вий дээ
онцгой байдлын газрыг шинэчил 2020-06-08 202.9.46.38
галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэж хойшлуулж байгаад авилгалаа нэхэж авдаг шүү тэр сүлжээг тас цохиж хаяхгүйгээр галын нөхцөл байдал монголд улам хүндэрнэ
Зочин 2020-06-08 66.181.161.36
Хууль, хүчний байгууллагынхан юм л бол мэдээлэл өгөхгүй гэж ихэрхдэг, гэтэл энд тэгэж нууцлаад байх юу ч байхгүй л дээ! Түрээслэгчид өөрт учирсан хохирлоо "Номин"-оос нэхэмжлэн авах ёстой! Яагаад гэвэл Түрээслүүлэгч нь түрээсийн байрны аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байдаг!!!
иргэн 2020-06-08 202.131.227.82
Одоо л даатгал хийлгэсний үр ашиг нь мэдэгдэхёстой доо. Даатгалынхан шударгаар өгөх үү
иргэн 2020-06-08 76.107.165.63
Дааьгалын компани нь Номин өөрөө, хэхэхэ
Зочин 2020-06-08 64.119.16.196
beleg dursgald ymaa tavisan humuus yah uu