Умард Солонгосын залуучууд жагсаал зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

Умард Солонгосын залуучууд жагсаал зохион байгууллаа

Умард Солонгосын залуучууд жагсаал зохион байгууллаа

“Умард Солонгосоос урвагч, хүний сүгнүүдийг тасчиж хаяцгаая” гэх уриа самбар барьцгаасан залуучууд зургадугаар сарын 6-нд нийслэл Пеньян хотдоо жагсацгаажээ.

Тус жагсаалыг Өмнөд Солонгос дахь Умардын дүрвэгчдийн гаргасан, Ким Жон Уны дэглэмийг буруушаасан ухуулах хуудсыг эсэргүүцэн зохион байгуулжээ.

Умард Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлагаас цацсан бичлэгээс үзэхэд амны хаалт зүүсэн оюутан залуус театрын гадаа цугларсан харагдана. Мөн тус агентлагийн мэдээлснээр жагсаалд Умард Солонгосын залуусын холбооны гишүүд, удирдлагууд бас оролцсон гэнэ.

Зургадугаар сарын 4-нд Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон Өмнөд Солонгост хандан дүрвэгчдийн ухуулах хуудсуудыг хоёр улсын хилийн зэвсэггүй бүсийн нутгуудад тарааж байгаа үйлдлийг зогсоохыг шаардаж, эс бөгөөс Умард Солонгос сүүлийн үед гарын үсэг зурсан цэргийн хэлэлцээрүүдээ цуцална хэмээн анхааруулжээ.

Хариуд нь Өмнөд Солонгос шуурхай ажиллаж, дүрвэгчдийн ухуулах хуудас тараах ажлуудыг зогсоох арга хэмжээ авсан хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж