Хятадад 500 метрээс өндөр барилга барихгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

Хятадад 500 метрээс өндөр барилга барихгүй

Хятадад 500 метрээс өндөр барилга барихгүй

Хятадын Засгийн газраас бусад орны алдартай архитекторын барилгын “дуураймал” хувилбарыг барихыг хориглосон. Тэгвэл Хятадын Засгийн газрын гаргасан хот төлөвлөлт, үл хөдлөх хөгжүүлэлтийн тухай шинэ зааварчилгаанд тус улсад 500 метрээс дээш өндөртэй барилга барихыг хоригложээ. Хятадын хотуудын “шинэ эрин” гэж нэрлэгдсэн шинэ төлөвлөгөөг Орон сууцны яам, Үндэсний хөгжил, шинэчлэлтийн комиссоос энэ оны эхээр баталжээ. Ингэхдээ хот байгуулалтад шинээр баригдах барилгууд нь орчныхоо уур амьсгал, онцлогтой зохицож, Хятадыг илэрхийлсэн хэв шинжийг түлхүү илэрхийлэх ёстой гэж заасан байна. Бээжин зэрэг томоохон хотуудад барилгын өндрийг зааж өгснөөр хэт өндөр, зохилдлогогүй, этгээд цамхаг, барилгуудыг эмхэлж цэгцлэх гэнэ.

Өдгөө дэлхий дахинд 500 метрээс дээш 10 барилга тутмын тав нь Хятадад баригдсан байгаа юм. Тэдний дунд дэлхийн хоёр дахь өндөр барилга Шанхайн цамхаг 632 метр, Шеньжений Пин Ань худалдааны төв 599 метр өндөр. Сүүлийн хоёр жилд Бээжин хотод  “Citic” цамхаг, Тяньжинд “CTF” санхүүгийн төв баригдсан нь дэлхийн өндөр барилгуудын жагсаалтын долоо, есдүгээрт нэрлэгдэх болжээ. Гэхдээ сүүлийн жилд Хятадад шинээр баригдаж буй 200 метрээс дээш өндөртэй барилгын тоо 40 хувиар буурсан байна. Тухайлбал, Бээжин хотын бизнесийн дүүрэгт 2018 оноос хойш 180 метрээс дээш өндөртэй барилга барихыг хориглосон аж. Мөн Ухань хотод агаарын тээвэртэй холбоотойгоор барилгын өндрийг 636-аас 500 метр рүү буулгажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж