Польшид халдварын тохиолдол огцом нэмэгджээ | News.MN

Польшид халдварын тохиолдол огцом нэмэгджээ

Польшид халдварын тохиолдол огцом нэмэгджээ

Польшид халдварын тохиолдол огцом нэмэгджээ

Польшийн Дээд Силесиа мужид байрлах нүүрсний уурхайд халдвар гарснаар өнгөрсөн амралтын өдрүүдээр шинээр 1151 тохиолдол бүртгэгджээ. Нүүрсний уурхайн ажилчид, ар гэрийнхний дунд халдварын тархалт өндөр байгааг эрүүл мэндийн албаныхан мэдээлэв. Польшид гуравдугаар сарын эхээр хатуу хөл хорио тогтоож, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлснээр Баруун Европ дахь халдварын эрчимтэй үеийг даван гарсан юм. Гэвч Дээд Силесиа мужид дөрөвдүгээр сарын 20-оос хөл хориог сулруулж, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нээж, тавдугаар сарын сүүлээс сурагчид хичээлдээ явж эхэлжээ. Тус улсад нийтдээ 26 мянга 561 хүн халдвар авч, 1157 хүн нас бараад байна.

Олон улсад нийт халдварын тоо 7 сая 81 мянга гаруй болж, 405 мянга гаруй хүн нас бараад буй. Өнгөрсөн хоногт АНУ-д шинээр 18 мянга 687 хүн халдвар авсан бол Бразильд 18 мянга 375-аар шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн өчигдөр Энэтхэгт 10 мянга 884 хүн, ОХУ-д 8984 хүн, Чилид 6405 хүн, Пакистанд 4960 хүн, Мексикт 3593 хүн, Саудын Арабт 3045 хүн шинээр халдвар авсан нь тогтоогджээ.

Нийт халдвар авсан хүний тоо АНУ-д хоёр сая давж, 112 мянга гаруй хүн  нас барсан бол Бразильд халдварын 691 мянга гаруй тохиолдол бүргэгдэж, 36 мянга гаруй хүн нас барсан байна. Бразиль өчигдөр 542 хүн нас барснаар хоногт хамгийн олон хүн нас барлаа. Харин ОХУ-д 467 мянга гаруй хүн халдвар авч, 5859 хүн нас баржээ.

Эх сурвалж: ВВС, Worldometer

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-08 192.42.116.19

— Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz

Avatar

Польш ер нь энэ европ дундаа хамгийн адгийн амьтадтай газар. 2020-06-08 103.136.254.8

Польш ер нь энэ европ дундаа хамгийн адгийн амьтадтай газар. Солиор тэр зоронатай гаа газрын хөрснөөс арчигдаарай

Avatar

Зочин 2020-06-08 202.21.107.91

Путин ажлаа хийгээчээ пуужин гэж солиороод

Avatar

Кккк 2020-06-08 66.181.161.70

Чамаар заалгах нь дутаад байх шиг байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж