Австрали, Филиппин Улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

Австрали, Филиппин Улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

Австрали, Филиппин Улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали, Филиппин Улсаас 262 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Эдгээр иргэдийн 79 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн болон асран хамгаалагчтай, 47 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 2 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 64 нь визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай. Харин Филиппин Улсын Сэбү арлаас мөн 29 иргэн ирээд юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Баянбайгаль”, “Баянхангай” сувилалд тусгаарлах юм.

Улаанбаатар-Сидней-Улаанбаатар чиглэлийн анхны тусгай үүргийн нислэгийг “МИАТ” компанийн Ж.Доржнамжил ахлагчтай баг үйлдэж нэг талдаа 10 мянга гаруй км зам туулсан байна.

Гадаад харилцааны яам, “МИАТ” компани нь Австрали, БНХАУ, Хонконг, Индонези, Филиппин улстай хөөрөлт, буулт үйлдэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дээрх орнуудад суугаа болон хавсран суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан дипломат шугамаар хэлэлцэж авсан юм.


Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар өнөөдөр /2020.06.08/07. 40 цагт хөөрлөө. Тус тусгай үүргийн онгоц өнөө орой  20.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардана.

Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм.

Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм.

Онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 /нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн/, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 262 иргэн эх орондоо ирнэ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб зургаадугаар сард:

  • 2020.06.10    Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан
  • 2020.06.11    Япон, Токио
  • 2020.06.15    БНЭУ
  • 2020.06.17    БНСУ /транзит/
  • 2020.06.18    БНСУ, Сөүл
  • 2020.06.19    ХБНГУ, Франкфурт хотоос 2000 орчим иргэнээ татан авахаар бэлтгэлээ хангаж байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж