Продюсер Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ | News.MN

Продюсер Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ

Продюсер Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ. Тэрбээр өчигдөр /2020.06.07/ “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын салхийг хагалж, уран бүтээлийнхээ дээжийг өргөсөн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байв.

Продюсер Б.Чинбат БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, өнгөрөгч дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн билээ. “Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болж, тэдний хагалгаа амжилттай болсон юм.

Үхэл, амьдралын зааг дээр байсан авьяаслаг залуу уран бүтээлч эрүүл, саруул болж, эргэн тайзнаа хөгжмөө тоглох мөчийг үзэгчид тэсэн ядан хүлээсэн нь лавтай.  Түүний гэргий Ц.Сарнай манай сайтад өгсөн ярилцлагадаа “Эх нутагтаа эрүүл саруул болоод эргээд ирэх үнэхээр сайхан байна. Биесүүд сайн байна. Одоо Хавдар судлалын үндэсний төвийн элэгний өвчин судлалын багийнхан болон БНСУ-ын эмчийнхээ хяналтад байгаа.

Мэдээж гурван сайхан үрээ орхиод аав, ээж нь хоёулаа том хагалгаанд орно гэхээр гэр бүлийнхэн маань ч битүүхэндээ сэтгэл нь зовниж л байсан. Бид хоёр ийм сонин гайхамшигт хувь тавилантай байжээ. Энэ бол хувь тавилан, агуу хайр, итгэл, хүсэл, тэмүүлэл, тэвчээр хатуужил, хариуцлага гээд их л олон зүйл хэлмээр байна” гэдгийг хэлж байсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
102
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-08 202.179.25.222

солонгост корона гараагүй бол өдийд бие тааруу гээд л хандив гээд хэвтэж байгаа байх даа

Avatar

Зочин 2020-06-08 118.235.8.174

Байнга гам сайн хийгээрэй. Та 2т болон танай гэр бүлд Эрүүл энхийг хүсьё. Үр хүүхэд ач нарынхаа төлөө бүхнээ зориулж асарч сувилсан Сайхан ээжүүдэд нь урт удаан наслахыг хүсье

Avatar

Зочин 2020-06-08 64.119.22.99

Эх орондоо ирсэнд баярлалаа. Та хоёр аяуулыг сөрж давж чадлаа. Үр хүүхдийн заяа түшлээдээ. Одоо тайзан дээрээ эрч хүчтэй хөдөлмөрлөөд өг. Амжилт.

Avatar

Зочин 2020-06-08 192.42.116.19

= Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/rH0jWz

Avatar

хэрэглээгээ хязгаарла 2020-06-08 202.131.227.82

хүмүүсийн мөнгөөр босож ирчихээд баярлалаа ч байхгүй арчаагүй шаар, хичнээн хүн ийм эмчилгээ хийлгэж чадахгүй байр машинаа зардагыг мэдэхгүй муу тэнгэрийн амьтан, өөрөө өчнөөн байртай машинтай тэд хөрөнгөө зараад эмчлүүлэхэд яанадаа. арчаагүй н**ш

Avatar

Зочин 2020-06-08 122.201.24.91

alzahgui amerikt yaby baigaad toorson gere olohgui uilaad suuy baisan baahan mexik garuud ireed ambaardaad yabsan gedima. amerikt baisan hogjiltei yabdaluudas odongo debterees bichib. bas baasansuren, dendeb 2 amrik hooligans aigaad omdondoo baasan shdee. ee hoorhii baiy yunda tomrohob de ahdaa.

Avatar

Зочин 2020-06-08 122.201.24.91

tomko banzaa chinbaa 3 chikoga bar-day baigad bas dahiad chinbaa, ariunbaayr omdondoo baasan shdee. bar-nd humuus ineeldel yabsan yu bolob yab gel hunii nuur harhiin bishee.

Avatar

Ard tumen 2020-06-08 107.128.53.216

Yu buzaad bgaa mal ve chi.

Avatar

Зочин 2020-06-08 122.201.24.91

chinbaa ooro duuldag bol dahin ergey irehgui yu daa anisgal mangar baaska mindee. amerikt baihad chinbaa abtobusand denvert yaby baihad omdondoo baisan ganhuu hamt baisan.

Avatar

Dulam 2020-06-08 202.9.46.207

Ayult obchnoo yalsand bayar hvrgej ervvl enhiig hvsii Saihan bvhnee ard tvmenteigee hubaaltsaj bgaad bayarlaj bna

Avatar

Зочин 2020-06-08 202.21.108.32

Сайн байна Чинбатаа. Эрүүл энхийг хүсье.

Avatar

zocjon 2020-06-08 43.242.243.140

Mongoliin hairtai huu

Avatar

Цээнээ. Үнэнч фэн 2020-06-08 103.212.119.216

Авьяаслаг 2 дүүдээ, хонгор хөөрхөн үрсэд нь, аав ээж нарт нь аз жаргалыг дээд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Avatar

Зочин 2020-06-08 73.92.12.67

Амжилт,аз жаргал,эрүүл энхийг чамд болон,танай гэр бүлд хүсье, Ялангуяа хань гэж ямар хүн байдгийг бие,сэтгэлээрээ үзүүлсэн ханьд чинь хамгийн сайн сайхныг хүсье! Урт удаан насалж олон олон уран бүтээл хийгээрэй. Амьдралд хайртай байх,амьдралын төлөө тэмцэх гэдгийг байгаагаар нь үзүүлсэн шүү,та хоёр . Та хоёр хол явнаа… Амжилт.Аз жаргал. Урт удаан амьдрал !!!!!!

Avatar

ЭТ 2020-06-08 182.160.1.115

АШГҮЙ ДЭЭ. ОЛОН ХҮНИЙ САНАА ЗОВЖ БАЙСАН БАЙХ. ҮЛГЭР ДУУРАЙЛ САЙХАН ГЭР БҮЛ ШҮҮ. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ. ЭРҮҮЛ БАЙХАД БУСАД НЬ БОЛНО.

Avatar

ЭТ 2020-06-08 182.160.1.115

АШГҮЙ ДЭЭ. ОЛОН ХҮНИЙ САНАА ЗОВЖ БАЙСАН БАЙХ. ҮЛГЭР ДУУРАЙЛ САЙХАН ГЭР БҮЛ ШҮҮ. ЭРҮҮЬ ЭНХИЙГ ХҮСЬЕ. ЭРҮҮЛ БАЙХАД БУСАД НЬ БОЛНО.

Avatar

Зочин 2020-06-08 66.181.161.92

Гайхалтай сайхан байсан эрүүл энхийг хүсьe гамаа сайн бариарай

Avatar

Zochin 2020-06-08 202.179.24.79

Ulam saichan uran buteel chiij, urt udaan jargaltai amidraarai.

Avatar

Зочин 2020-06-08 202.21.107.91

Овоодоо хүү минь амжилт

Avatar

ganaa 2020-06-08 202.72.247.58

ЗАЛУУСТАА БАЯРЛАЛАА. ИХ ХАЙР ЦААШИД ТА БҮХНИЙГ МИНЬ УЛАМ ГШЭРЭЛТҮҮЛЭХ БОЛТУГАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж