Covid-19: Зун ямар байхаас Орост хоёр дахь давалгаа хамаарна | News.MN

Covid-19: Зун ямар байхаас Орост хоёр дахь давалгаа хамаарна

Covid-19: Зун ямар байхаас Орост хоёр дахь давалгаа хамаарна

Covid-19: Зун ямар байхаас Орост хоёр дахь давалгаа хамаарна

Covid-19-ийн халдварын хоёр дахь давалгаа ирэх үгүй нь хэд хэдэн зүйлээс шалтгаална хэмээн Оросын Халдварт өвчний төв эмнэлгийн дэд дарга Екатерина Трифонова хэлжээ.

Хүн төрөлхтөн өмнө нь эмчилж байгаагүй шинэ вирус, мөн хүн амын маш цөөн хувь нь шинэ вирусийн эсрэг дархлаатай байгаа нь хоёр дахь давалгаанаас зайлах аргагүйд хүргэж магадгүй хэмээн халдварт өвчний эмч нар болгоомжилж байгаа юм.

"Коронавирусийн халдварын хоёр давалгаа гарах шалтгаануудын нэг нь цаг агаарын байдал. Ялангуяа зун дулаан болох уу, сэрүүн байх уу, хөл хорио хэзээ цуцалж, хэзээ бид энгийн амьдралын хэвшилд шилжих үү зэрэг хүчин зүйлээс хоёр давалгаа үүсэх эсэх нь шалтгаална” хэмээн Екатерина Трифонова үзэж байна.

Гэхдээ хоёр дахь давалгаа халдварын эхний үеийг бодвол арай сул байж магадгүй хэмээн таамаглаж байгаагаа тэр хэллээ.

Оросын эрүүл мэндийн салбар хоёр дахь давалгаа үүсч магадгүй гэсэн бэлтгэлтэй байгаа хэмээн Ерөнхийлөгч Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков саяхан мэдэгдсэн.

2020 оны зургадугаар сарын 7-ны байдлаар Орост коронавирусийн 458 мянга 689 тохиолдол бүртгэгдэж, 5725 хүн нас бараад байна. Үүнээс 221 мянга 388 хүн эдгэрчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-08 202.55.191.130

энэ сэтгүүлчид үү, вэ хоёроо ялгачихаад олон нийтэд хандаж юм бичмээр байна.

Avatar

123456 2020-06-08 49.0.212.127

Яг үнэн, хөдөөний бичиг үсэггүй харанхуй хар нойл оорк этгээд төрөл садан хийгээд МАН намын харъяаллаараа ажилд орж олон нийтэд зориулан юм бичигчээ аядаж байгаа нь энэ дээ нүдний булай, шүдний ухай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж