Энэтхэгчүүд Ялалтын баярт оролцоно

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

Энэтхэгчүүд Ялалтын баярт оролцоно

Энэтхэгчүүд Ялалтын баярт оролцоно

Covid-19-ийн халдварын тархалтаас үүдсэн онцгой нөхцөлийн улмаас тавдугаар сарын 9-нд тэмдэглэхээр зэхэж байсан Ялалтын 75 жилийн ойн парадыг ОХУ хойшлуулан энэ зургадугаар сарын 24-нд тэмдэглэх гэж байна.

"Ялалтын ойд оролцох урилгыг дэлхийн улс орнуудад өмнө нь илгээсэн байсан. Зарим улс орон Ялалтын ойд оролцохоо илэрхийлсэн. Тухайлбал, Энэтхэгийн цэргийн төлөөлөл Улаан талбайд болох Ялалтын парадад оролцоно" хэмээн Энэтхэгт суугаа ОХУ-ын Элчин сайд Николай Кудашев хэллээ.

"Энэтхэгийн цэргүүд Улаан талбайд хөл тавихыг харахыг тэсч ядан хүлээж байна. Яг одоо парадын бэлтгэл ажлын талаар хоёр тал зөвшилцөж байна. Энэтхэгийн цэргийн баг алхаж өнгөрөх үеэр дэлхийн хоёрдугаар дайны ялалтад энэтхэгчүүдийн оруулсан хувь нэмрийг зарлах юм. 1944 онд Энэтхэгийн цэргүүдийг Улаан тугийн одонгоор шагнаж байсныг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх” хэмээн Элчин сайд Николай Кудашев РИА Новости агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

Ялалтын парадад оролцох гадаад орны цэргийн бүрэлдэхүүн бүгд Орост ирсэний дараа коронавирусийн шинжилгээнд хамрагдана хэмээн Батлан хамгаалах яамны Эрүүл мэндийн газрын дарга Дмитрий Тришкин өмнө нь мэдэгдэв.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж