Бразил улсад зохиогдох зуны олимпийн ХХХ1, паралимпийн ХV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангах үйлсэд бүх нийтийн дэмжлэгийг төвлөрүүлэх, Олимпийн хөгжлийг дэмжих санд хандив цуглуулах зорилтын хүрээнд Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит цомыг 2015.11.10-аас 2016.7.5-ны хооронд орон даяар аялуулах юм.
Голомт банкны хувьд ажилчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны уур амьсгалыг нэгтгэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилго бүхий Спорт хамтлагтай, улс хотын болоод салбар хоорондын тэмцээн уралдаанд ямагт өндөр амжилтыг үзүүлдэг спортод элэгтэй хамт олон юм.
Иймд Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг талархан хүлээн авсан бөгөөд ажилтан албан хаагчдынхаа дунд нийтийг хамарсан биеийн тамир спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, олимпийн аварга, медальтнуудтай уулзалт хийх зэрэг арга хэмжээг өөрсдийн онцлогт тохируулан зохион байгуулахаар боллоо.
Тус аян нь 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагаар аялах бөгөөд Монголын банкны холбооны гишүүн байгууллагуудаар дамжин буухиалах юм.