“Узбекийн гэрэл зураг 125 жилд” үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

“Узбекийн гэрэл зураг 125 жилд” үзэсгэлэн нээгдэнэ

Уран зургийн галерейд маргааш 16.00 цагт “Узбекийн гэрэл зураг 125 жилд” гэрэл зургийни үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Узбек улс нь үндэсний соёл урлагийн өв уламжлалаа хадгалахын зэрэгцээ гэрэл зургийн төрлийг эртнээс хөгжүүлж  ирсэн ард түмэн юм. Уг үзэсгэлэнд Үзбекийн ард түмний туулж ирсэн түүхэн замнал, соёл, зан заншил, орон нутгийн байгалийн үзэмж, орчин үеийн хөгжил дэвшлийг гурван цаг үеийн байдлаар дэлгэн харуулжээ.
Эхний хэсэгт ХIX зууны 70-аад оны сүүлч үед хамрагдах гэрэл зургууд нь тухайн цаг үед төв Азид  Туркестан хэмээгдэж байсан Узбек улсад анх фото зураг дэлгэрч алс хязгаар энэ бүс нутгийн хүн ардын амьдралын хэв маяг, байгалийн өвөрмөц тогтоц эд бүгд өрнөд Европынхонд хачирхалтай санагдаж, олон тооны гэрэл зургууд хальснаа бууж өдгөө үлджээ. Чухамдаа энэ цаг үед амьдарч байсан Худайберген Диванов хэмээх уран сайхны гэрэл зураг сонирхон авч цуглуулдаг чинээлэг узбек эр тухайн үеийн Хорезмийн аж амьдралыг дэлгэн харуулсан олон тооны фото зургийг өнөө үед үлдээж чадсан нь энэ үзэсгэлэнд тавигдах ажээ.
Харин хоёрдугаар хэсэгт Дэлхий даяар асар их өөрчлөлт авчирсан ХХ зууны дунд үе гэхэд Узбекд гэрэл зураг ихэд түгэн дэлгэрч, дэлхийн II дайны үеийн хүнд бэрх жилүүдэд дайны хөлд үрэгдэн дайжиж ирсэн Оросын ард түмэнд хэрхэн тусалж байсан болон хуучин цагийн социализмийн үзэл суртал доор нийгмийн захиалгаар бүтээгдэж байсан гэрэл зургууд, түүнчлэн уран сайхны судалбар зургуудыг багтаажээ.
Үзэсгэлэнгийн гуравдугаар хэсэгт тусгаар тогтнолоо олж авснаар Узбекстан улс хөгжил дэвшилийн шинэ үе шатанд гарч хөгжиж буй өнөөгийн байдлыг дэлгэн харуулна. Энэ хэсгээс та бүхэн өөрийн үндэстнийхээ өв соёлоо хадгалан үлдсэн Узбекийн ард түмэн түүхэн хувьсал өөрчлөлтийн цаг үеүүдийг даван туулж өнөөдрийн хөгжлийн манлайд хэрхэн хүрсэнийг үзэх боломжтой юм байна.  Үзэсгэлэн наймдугаар сарын 3-7-ыг дуустал цөөн хоног үргэлжлэх ажээ.
Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж