Хачиртай талх хийх жорууд

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Хачиртай талх хийх жорууд

Hool hiih jor

Нэрс, базиликтай

Нэрс (шинэ эсвэл хөлдөөсөн)–ийг бяцалж элсэн чихэртэй холиод зөөлөн гал дээр 5 минут орчим буцалгана, илүүдэл шүүсийг авна. Шарсан талх дээрээ бэлэн болсон жимсээ түрхэж дээрээс нь бяслаг, базиликийн навчаа тавина. Дахин бяслаг тавьж шарсан талхаараа битүүлээд шарах шүүгээнд 10-15 минут шарна.

Бекон, жимстэй

Талхаа шаргал өнгөтэй болтол нь шараад хоёр зүсэм талхны голд нарийн хэрчсэн бекон, бяслаг, лийр болон хэдэн ширхэг бөөрөлзгөнө хавчуулж хэдэн минут шарах шүүгээнд шарна.

Авокадо болон ногоон чили чинжүүтэй

Авокадог нимгэн, харин ногоон чили чинжүүг жижиглэн хэрчиж зөөлөн бяслагтай холино. Хоёр зүсэм шарсан талхны завсар хавчуулаад талх бэлэн боллоо.

Цангисны жемтэй

Цөцгийн тосонд цагаан талхаа шаргал өнгөтэй болтол нь шарна. Мөн бри бяслагийг багахан шарж бэлдээрэй. Нэг зүсэм талхан дээрээ цангисны жемээ түрхээд, харин нөгөө талхан дээрээ бяслагаа түрхээд талхыг нийлүүлээд бэлэн.

Гашуун шоколад, бөөрөлзгөнөтэй

Гашуун шоколадаа хайлуулна. Бри бяслагийг багахан шараад шарсан талхан дээрээ түрхэж дээрээс нь шинэ жимсгэнээ түрхэн шоколадаа асгаарай.

Черри, улаан лооль болон амтлагчтай

Хоёр зүсэм талхандаа хатуу бяслаг үрнэ. Черри улаан лоолио хоёр хуваагаад талхан дээрээ тавиарай. Нөгөө талхан дээрээ яншуй зэрэг ногоотой хольсон рикотта бяслагийг түрхэж талхаа нийлүүлээд хоёр талаас нь шарна.

Тахианы бүрмэл шарсан махтай

Тахианы бүрмэл шарсан мах моцарелла бяслаг, барбекю соус, яншуй зэрэг ногоотой гайхалтай зохицно. Давхарлан тавиад шарах шүүгээнд 15 минут шарна.

Цацагт хяруулын махтай

Цацагт хяруулын цээж махыг нимгэн хэрчээд песто соусанд дүрж болтол нь цөцгийн тосонд шарна. Шарсан талхан дээрээ шарсан мах, хэрчсэн улаан лооль, бяслагаа тавиад идээрэй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж