УИД: Албан ёсны галын дүгнэлт гартал тайван байхыг хүсье

Хуучирсан мэдээ: 2020.06.07-нд нийтлэгдсэн

УИД: Албан ёсны галын дүгнэлт гартал тайван байхыг хүсье

УИД: Албан ёсны галын дүгнэлт гартал тайван байхыг хүсье

Өнөөдөр үдээс хойш УИД-т гал гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын аврах албаныхан галыг унтраасан билээ. Аз болоход хүний эмь нас, эрүүл мэндэд осол, эндэл учирсангүй. Галын шалтгааны тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа талаар өмнө мэдээлсэн билээ.

Мөн УИД-ийн зүгээс галын үед авч хэрэгжүүлэх яаралтай арга хэмжээг авснаар үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учраагүй байна. Уг болсон явдалтай холбоотойгоор УИД-ийн захиргаанаас дараах мэдэгдлийг гаргасан байна.

Мэдэгдэлд, 

"1924 онд байгуулагдсан Монгол Улсын ууган дэлгүүр болох "Улсын Их Дэлгүүр"-т гал алдсан тухай харамсалтай зүйл тохиолдлоо. Улсын Их Дэлгүүрийн зүгээс галын үед авч хэрэгжүүлэх яаралтай арга хэмжээг хурдан шуурхай авч ажиллаж байна. Нийслэлийн Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн галын аюулыг унтраахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа тул ард иргэд та бүхнийг албан ёсны галын дүгнэлт гартал тайван байхыг хүсье" гэжээ.

УИД-ийн захиргаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж