Арга заль гэдэг сайхан санагддаггүй ч таньд тийм тал байх нь асуудал биш юм. Гэхдээ хүмүүсийг аз жаргалтай болгох замаар ятгах боломжтой. Хүмүүсийг ятгана гэдэг үргэлж хялбар биш байдаг. Гэхдээ шинэ ч хуучин ч харилцаанд итгэл үнэмшилтэй байх чадвар чухал. "Бид өдөр бүр бусдыг итгүүлэх зүйлтэй тулгардаг. Түүнчлэн өдөр бүр эсэргүүцэлтэй тулгардаг.” Хэмээн “Заль мэх, албадлага дарамтгүйгээр хүмүүсийг ятгах нь” номын зохиогч Боб Бург хэлсэн байна. Бизнесийн хэлэлцээр хийх, хийж гүйцэтгэх боломжгүй зүйлийг нэхэмжилж байгаа харилцагчтай ярилцах ч бай өөрийнхөө арга барилыг ойлгож, хоёр талд хоёуланд нь ашигтай байх нь чухал юм.
Гэхдээ хүмүүсийг ятгах нь тэднийг хуурч мэхлэх эсвэл аливаа зүйлсийг өөрийнхөөрөө байлгана гэсэн үг биш гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол таньтай харилцахыг хүсч байгаа, таны үзэл бодлыг сонсохыг хүсч байгаа хүмүүст өөрийгөө хүндлүүлэх шалтгааныг өгч байна гэсэн үг.
"Богино болон урт хугацааны үр дүнгийн хувьд хүмүүст шийдвэр гаргахад нь туслах нь зөвхөн таны хүсэл сонирхол төдийгүй та ч бас нөгөө талынхаа хүсэл сонирхолд нэгдэж байна гэсэн үг. Үүнийг үр дүнтэйгээр, тогтвортой байдлаар, урьдчилан таамаглах боломжтой байдлаар хийх нь тодорхой нөлөө үзүүлдэг.
Яг юу нөлөөлдөг вэ? Энгийнээр авч үзэх юм бол нөлөөлөл гэдэг бол тухайн хүнийг/хүмүүсийг тодорхой зорилгын хүрээнд хүсч байгаа үйлдлээ хийлгэх гэсэн үг. Бург үүнийг сэтгэл татах байдал хэмээн тодорхойлсон байдаг. Энэ бүхний дараа хэн нэгний уулга алдахыг сонссон уу? Итгэл бол нөлөө. Та хүмүүсийг түлхэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Та тэднийг ухаалаг, эелдэг, харилцааны ур чадвараараа татах хэрэгтэй.
Та хэнийг гайхалтай нөлөө үзүүлдэг хүн гэж бодож байна? Та энэ төрлийн хүмүүсийг улс төр, бизнес, телевиз, шашин шүтлэг болон интернэт гээд олон салбараас олж болно. Тэд хүмүүсийг өөртөө болон өөрсдийн санаандаа татаж чаддаг. Тэд хэрхэн үр дүнтэйгээр нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр анхаардаг учраас үүнийг хийх чадвартай байдаг. Үүнд ямар ч албадлага эсвэл хууран мэхлэлт байхгүй.
Та бусдад өөрсдийгөө, үйл явцыг болон таныг сайн сайхнаар мэдрэх мэдрэмжийг төрүүлж үр дүнд хүрч болно. Бургын доторхойлсон 5 алхмыг дурдаж байна:
1. Сэтгэл хөдлөлөө хяна. Та үргэлж боломжит өрсөлдөгчтэйгээ сэтгэл хөдлөлтэйгөөр эсвэл хүлээцтэй байдлаар хэлэлцээр хийх сонголттой тулгардаг. Гадаад нөхөл байдал таныг хянахад хүргэж болохгүй. Сайн үр дүнд хүрэхийн тулд бусдыг тогтворгүй байдалд оруулахгүйгээр сэтгэл хөдлөл гаргахаас илүүтэй тайван байдлаар хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй боловч бусдад өөрийн санаагаа нээлттэй илэрхийлэх боломжийг олгоорой.
2. Итгэл үнэмшлийн системүүдийн зөрчилдөөнийг ойлгох. Хүн тус бүр итгэл үнэмшил, туршлага, үзэл бодлоороо таниас ялгаатай. Үүнийг ойлгож, зөрчил маргаан, олон тооны буруу ойлголцлоос зайлсхийх нь олонх хүмүүст нөлөөлөх арга юм. Хүмүүсийн итгэл үнэмшил тэдний үйлдэл, сонголтонд хэрхэн нөлөөлж байгааг ойлгохын хирээр таны бусадтай эерэгээр харилцах, тэдэнд нөлөөлөх, ятгаж, өсч хөгжиж чадна.
3. Тухайн хүний аминч үзлийг бататга. Хүмүүс өөрдсийнхөө тухай сайн сайхнаар мэдрэхийг хүсдэг. Хэрэв та хэн нэгэнд гайхалтай мэдрэмж төрүүлэхийг хүсч байгаа бол тухайн хүнд ойртоход нэг алхам урагшиллаа гэснэ үг. Бусдыг ичээх, сандаргах эсвэл хуурч мэхлэх хэрэггүй. Мөн дээрэнгүй байх, шоолох хошин яриаг ашиглахаас болгоомжил. Нэг сайн арга бий. Хэрэв та “Зүгээр тоглож байна” гэж хэлэх ёстой бол яриа тань хөгжилтэй биш гэсэн үг.
4. Зохистой хүрээллийг бий болго. Хүмүүс бусад хүмүүстэй харилцаж, хариу үйлдэл үзүүлдэг. Сайхан сэтгэл, шийдэмгий байдал, тусч чанараас зөрчил маргаан үүсч болох ч нөгөө тал чинь үүнд нэгдэх болно. Тааламжтай төрх байдал, чин сэтгэлийн инээмсэглэл, эелдэг мэндчилгээтэй байгаарай. Хүмүүсээс өөрсдийнх нь тухай, тэдний бизнес, гэр бүл, сонирхлынх нь талаар асуухад цаг гаргаарай. Та тэдний тухай сайхан сэтгэгдэлтэй байх үед тэд таны тухай илүү сайн мэдэхийг хүсч, та тэдэнд таалагдаж, тэд таньд итгэж эхэлнэ.
5. Бусадтай ухаалаг бөгөөд мэдрэмжтэй харилц. Эхний дөрвөн алхам чухал алхмууд. Гэхдээ зөв зүйлийг зөв цагт нь хэлэх нь хүмүүсийг өөрийн талд нэгтгэх, зохистой үйлдлийг хийхэд тустай юм. Ярихаасаа өмнө хоолойгоо зас. Өөрөөсөө “Миний юун тухай ярих гэж байгааг болон ямар зүйлийн тухай ярих гэж байгааг тэр юу гэж бодох бол?” гэж асуух хэрэгтэй.
Хүмүүстэй харилцах эдгээр ур чадварыг эзэмшснээр та урагш ахиж чадна. Хуурч мэхлэх эсвэл дарамт шахалтгүйгээр нөлөөлөхөд суралцах нь таны ажил амьдралыг илүү хөгжилтэй, стресс багатай, илүү үр ашигтай болгох болно.
Эх сурвалж: biznetwork.mn