Шуурхай: Их дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраалаа

Хуучирсан мэдээ: 2020.06.07-нд нийтлэгдсэн

Шуурхай: Их дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраалаа

Шуурхай: Их дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраалаа

НЭМЭЛТ:

Улсын их дэлгүүрт гарсан галтай холбогдуулан цагдаагийн 138 алба хаагч, 55 тээврийн хэрэгсэлтэй обьектыг хамгаалтад авчээ. Харин 86 алба хаагч албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагч нар, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч нартай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд галыг бүрэн унтраажээ.

Одоогоор галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд газар дээр нь хамтран ажиллаж байна.

"БАРИЛГЫН ЗАСВАР ХИЙЖ БАЙГААД ГАЛ АЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ"

Их дэлгүүрт гарсан галын талаар газар дээр нь ажилласан НОБГ-ын ажилтан Ц.Нямбаяр дөнгөж сая мэдээлэл өглөө. Тэрбээр,

-Чингэлтэй дүүргийн 10-р ангийн нэгдүгээр тасагт анх утаа тархсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу ирсэн албан хаагчид нэмэлт шаардлагатай хэмээн мэдэгдэж,  НОБГ-ын найман ангийн 100 орчим албан хаагч ажиллаж байна. Объектыг хамгаалалтад авсан. Улсын их дэлгүүрийн голын хэсэг нь хөндий буюу гонх хэсэгтэй, хоёр талаараа хэсгүүдтэй. Гал зургаан давхраас гарч, тус давхар гал гарсан, дөрөв, тавдугаар давхар галд өртсөн, шатлага их хэмжээгээ явагдсан учраас барилгын дотор хэсэг битүү утаа үүссэн байна. Гал гарахад хамгийн их нөлөөлсөн шалтгаан нь барилгын өөрийнх нь хийц, голын хөндий буюу гонхоос дээврийн хэсэгт гал маш хурдан тархсан байна. Дэлбэрэлт нь Улсын их дэлгүүрийн баруун урд хэсэгт болсон. Урьдчилсан байдлаар барилгад засвар хийж байсан хүмүүс гал алдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа ч мэргэжлийн хэсгийн бүрэлдэхүүн шалгаж, тогтооно.

Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

 


ОБЕГ: 11 ХҮНИЙГ ГАЛЫН АЮУЛД ӨРТӨХӨӨС ХАМГААЛЖЭЭ

НЭМЭЛТ: 

Улсын их дэлгүүрт гал гарч, Онцгой байдлын албан хаагчид галыг унтраахаар ажиллаж байна. Галд анх зургадугаар давхраас гарч улмаар бусад давхаруудад ч бас гарсан бөгөөд галаас үүдэж хүн бэртэж, гэмтээгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газрууд ихээр байдаг учраас газ дэлбэрэх аюултайг гал унтраах ангийн алба хаагчид анхааруулан, ойролцоох иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган гаднах талбайг хамгаалалтад аваад байна. Алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж 6-7 давхарт гарсан галыг цурамд оруулахаар ажиллаж байна. Гал гарч эхэлсэн цагаас хойш Онцгой байдлын алба хаагчид нийт 11 хүнийг галын аюулд өртөх эрсдлээс хамгаалсан ба тэдний 2-3 хүн нь угаартсан байжээ. Угаартсан иргэдэд Түргэн тусламжийн ирж, тусламж үзүүлсэн байна.

 


ИХ ДЭЛГҮҮРИЙН ЗУРГААН ДАВХРААС ГАЛ ГАРЧ ЭХЭЛЖЭЭ

Улсын Их дэлгүүрийн зургаан давхарт гал гарчээ. Галын  дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт 16.48 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу  гал унтраах, аврах ангийн гурван тасаг ажиллаж байна.

Албаны эх сурвалжийн мэдээллээр "Улсын их дэлгүүрийн зургаан давхарт байрлах бэлэг дурсгалын тасгаас гал гарсан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг урьдчилан хэлэх боломжгүй” гэлээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
112
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж