Алдартай уулчин эмэгтэй Японы ууланд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Алдартай уулчин эмэгтэй Японы ууланд амиа алджээ

 

“Алтан мөс хагалагч” шагналын эзэн Кэй Танигутиийн цогцосыг цагдаагийнхан Куродакэ уулын системийн бүсээс олжээ.

 

Дэлхийн хамгийн алдартай ууланд авирагч эмэгтэй Кэй Танигути Японы Хоккайдо арлын ууланд зуурдаар амиа алджээ. Түүний цогцсыг цагдаагийнхан Куродакэ уулын бүсээс олжээ.

 

43 настай бүсгүй дөрвөн хүний хамт уг ууланд авиралт хийж яваад оргил хавьд нь холболтоо салган ганцаараа яваад алга болсон байв.

 

Кэй Танигути 2007 онд Эверестийн оргилд гарчээ. Түвдийн хүний хөл тавигдаагүй 7756 метрийн өндөртэй Камет ууланд зүүн өмнөд хэсгээс нь тэр гарч чаджээ. Мөн тэрбээр Францын хамгийн алдартай уулчдад олгодог Piolet d'Or ("Алтан мөс хагалагч") шагналыг авсан анхны эмэгтэй байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж