Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сарын 20-нд Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барих шийдвэр гаргасан нь хэл ам, шүүмжлэл багагүй дагуулсан. Үнэндээ ч дэлхий дахинаараа Covid-19-өөс яаж сэргийлж, хохирол багатай даван туулах вэ гэдэгт анхаарал хандуулж, цар тахлын үед ажиллаж буй “дайчид”-аа аюулгүй хувцас хэрэглэлээр хангаж, цалинг нь нэмэгдүүлэхэд хүч хөрөнгөө хаяж байхад Улаанбаатар хотод 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барина гэх хотын дарга попрол цагаа олоогүй гэдэгтэй маргах хүн цөөхөн биз. Тэрбээр улстөржүүлэх тусам заавал хийнэ гэж зүтгэсээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Улмаар Нийслэлийн хот тохижилтын газраас усан оргилуурыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэж мэдэгдэж байсан ч хугацаа нь хэтрээд яг долоо хонож байна. Уг нь бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа боловч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаагийн дээр ажлаа төлөвлөж, ашиглалтад оруулах хугацаагаа яг, таг зарламаар юм даа.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ