Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.12.22/ өргөн барилаа.

Улсын Их Хурлаас төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой тодорхойлж санхүүжүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, цомхон бүтэцтэй байлгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх,зардал хэмнэх зарчим баримтлан 2016 оны төсвийн тухай хуулийг баталсан.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулиар 2016 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс Үндэсний статистикийн хороог татан буулгаж чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэгтгэхээр шийдвэрлэсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Статистикийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах шаардлагатай болсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг болосруулсан болно. Ийнхүү өөрчлөн зохицуулсантай холбогдуулж Статистикийн тухай, Авлигын эсрэг хууль, Барилгын тухай, Гаалийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Өрийн удирдлагын тухай, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай , Төрийн албаны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Хүн амын орон сууцны улсын тооллогын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын 2014 оны 14 дүгээр тогтоол, 2009 оны 6 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт, 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж