Конор МакГрегор зодог тайлж буйгаа зарлалаа | News.MN

Конор МакГрегор зодог тайлж буйгаа зарлалаа

Конор МакГрегор зодог тайлж буйгаа зарлалаа

Конор МакГрегор зодог тайлж буйгаа зарлалаа

Мэргэжлийн холимог тулааны зартай эрчүүдийн нэг Конор МакГрегор зодог тайлж буйгаа өнөөдөр/2020.06.07/ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр "Залуусаа би тулаанаас зодог тайлахаар шийдлээ. Гайхалтай дурсамж бүтээлцсэнд баярлалаа. Ямар гайхалтай байв аа" хэмээн жиргэжээ.

UFC холбооны хоёр жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан Ирланд тулаанч маань ийнхүү нэг бус удаагаа зодог тайллаа. Тэрбээр анх 2016 оны дөрөвдүгээр сард UFC 196 өдөрлөг дээр Нэйт Диазад ялагдсаныхаа дараа зодог тайлж буйгаа зарласан бол дараа нь 2019 оны гуравдугаар сард UFC 229 өдөрлөг дээр Хабиб Нурмагомедовт ялагдсаныхаа дараа мөн зодог тайлах шийдвэрээ гаргасан билээ.

Конор МакГрегорын зарласан бүхий л зодог тайлах шийдвэрүүд богино настай байдаг. Анх зодог тайлснаасаа удалгүй октагондоо эргэн ирж Нэйт Диазтай дахин тулаан хийсэн бол хоёрдахь удаагаа эргэн ирэхдээ UFC 246 өдөрлөг дээр Дональд Серронетой тулалдаж 40 секундын дотор ялалт байгуулсан.

Ямартай ч түүний гуравдахь удаагийн зодог тайлах шийдвэр хэр үнэний ортой байхыг цаг хугацаа л харуулах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Slow is smooth. Smooth is fast 2020-06-07 49.0.212.141

зүрх идэгч титэмт мич. өрцнөөс доош барын шивээс. зүүн гарых яг пзрэв шиг л юм. сарнай сарнай.

Avatar

Зочин 2020-06-07 103.26.194.95

Jijig suhbat shig gar bna. Suhbatiig bodvol avgaigaa soliod guigeed baihgui yumaa

Avatar

Зочин 2020-06-07 49.0.212.141

дөрвөдүүд хүртэл сүхбатыг салахгүй тэнэг юмаа гэдэг байсан. авир муутай хүмүүстэй удаан тэссэн байх. конан уг хүн зан ааш гайгүй юм шиг санагдах

Avatar

Сүхбатад 2020-06-07 203.91.115.43

Жижиг сүхбат монголын номер 1 допинг гээд илэрсэн бөх шүү жагсаалтын эхнийх

Avatar

Зочин 2020-06-07 49.0.212.141

6 нүд. донгоо гээхгүй шүү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж