"Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байна" | News.MN

"Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байна"

COVID-19

"Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байна"

"Covid-19 арьсан дээр тууралт, гөвдрүү хэлбэрээр илэрч байна"

“Коронавирусийн халдвар /COVID19/ ба арьсны өөрчлөлт”  сэдвийн хүрээнд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Ц.Уранчимэг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр  “Арьс нь бие махбодыг гадаад орчноос тусгаарладаг бөгөөд дархлалын тогтолцооны нэг хэсэг гэж үздэг. Арьсны бүрэн бүтэн байдал алдагдах нь бичил биет бие махбодод нэвтрэн орох үүд хаалгыг нээж өгдөг гэхэд болно. Тиймээс арьсны өвчлөл болон дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэдэг хүмүүс COVID 19-ийн халдвар авах эрсдэл харьцангуй өндөр байна.

Олон хүмүүс хөл хориог тохиолдуулан арьс, гоо заслын ажилбар эмчилгээнд орж байгаа нь нэг талаар эрсдэлийг үүсгэж байна.

Иймд тархалтыг багасгахын тулд зарим гоо сайхны газар, салонуудад хязгаарлалт хийж зөвхөн шаардлагатай мэс ажилбаруудыг л хийх зөвшөөрөл өгсөн протокол хуулиудыг БНХАУ-д гаргасан байна.

Арьсны халдвартай өвчтөнүүдэд COVID 19-ийн халдварт өртөх магадлал 3.5 дахин илүү байдаг. Олон улсын судлаачид COVID 19-ийн халдварын тохиолдлуудаас арьсан дээр гарах өөрчлөлтийн илрэлүүдийг судалж үзэхэд COVID 19-ийн халдвартай хавсарсан арьсны өөрчлөлтүүд илэрсэн байна. Тухайлбал, дэлхийн арьсны эмч нарын холбоонд бүртгэгдсэн тохиолдлуудаас дурдахад халдварын үед арьсан дээрх тууралт ихэвчлэн гарах, түүнчлэн арьсны илрэлүүд нь өвчний хүндийн зэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Зарим өвчтөнд ажиглагдсан арьсны илрэлүүд  нь  COVID 19-ийн эмчилгээнд ашигладаг олон тооны эмийн эмчилгээний хариу үйлдэл болохыг үгүйсгээгүй.

БНХАУ-д COVID 19-ийн шинж тэмдэг илэрсэн 67 жирэмсний өвчлөлийг судлахад жирэмсэн эхээс төрсөн 2-3 нярайн арьсан дээр толбо гүвдрүүт тууралт тархмал илэрсэн байна.

Улайрал төст тууралт, олон төрлийн тууралт хавсран гар хөл, амны салстад гарсан нь Италид өвчилсөн арван хүүхдээс гадна АНУ, Их Британид бүртгэгдсэн байна.

Итали дахь 88 халдвартай хүнд хийсэн судалгаанд 20.4 хувь нь арьсны тууралтууд илэрсэн бөгөөд үүнээс улааралт болон бэлцрүүн тууралт, салхин цэцгийн тууралттай төстэй цэврүүнцрүүд бага зэргийн загатнал илэрсэн байна. Энэ тохиолдлууд нь өвчний хүндрэлтэй ямар нэгэн холбоогүй илэрчээ.

  • Мөчдийн зах хэсгээр хөхөвтөр улаан эсвэл цусархаг толбон тууралт гар хөлийн хуруу тохой тавхайн гадна хэсгээр илэрдэг. Бага зэрэг загатнаа илэрч болно. 2-8 долоо хоног үргэлжилнэ.
  • Судсархаг торлог тууралт, цусархаг үхжилт судсархаг тууралт хүнд хэлбэрийн уушгины үрэвсэлтэй өвчтөнд илэрсэн.
  • Хурц хэлбэрийн чонон хөрвөс. Хэдийгээр энэ нь эмийн харшил хэлбэрээр илэрдэг боловч COVID 19-ийн үед  хэрэглэдэг олон төрлийн эмийн хариу урвал хэлбэрээр илэрч байхыг үгүйсгэхгүй.
  • Мөн жижиг цэврүүт болон идээт цэврүүт тууралт COVID 19-ийн шинж тэмдэг илэрснээс 4-30 хоногт бүртгэгдсэн бөгөөд цэврүүний шингэнийг PCR шинжлэхэд халдвар илрээгүй байна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-07 39.115.114.99

Тжгвэл арьсаар халдах нь . бас арьснй өвчин байх нээ

Avatar

zochin 2020-06-07 202.9.46.69

mogoi yar yum bish yy./herpes/

Avatar

Зочин 2020-06-07 202.21.107.114

Ямар яршигтай өвчин бэ. Бүх харшил зүрх судасны өвчин чинь ковид нь юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж