Швед ДНБ-ний өсөлтөө 2,8% – 3,6% болгон дүгнэв

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Швед ДНБ-ний өсөлтөө 2,8% – 3,6% болгон дүгнэв

 

Шведийн засгийн газар 2015-2016 санхүүгийн жилийн эдийн засгийн өсөлтийн дүгнэлтээ сайжруулав. Зээлийн бага хүү, дэмжих татварын бодлого зэрэг нь эдийн засгийн сул өсөлтийн үеэс тус орны гаргана гэж тэд найдаж байна хэмээн MarketWatch мэдээлэв.

 

ДНБ-ний өсөлт нь 2015 онд 3,6%, 2016 онд 3,1% болно гэж Шведийн Сангийн яамны шинэчилсэн дүгнэлтэд өгүүлжээ.

 

Есдүгээр сард гаргасан өмнөх дүгнэлтэд энэ онд ч ирэх онд ч өсөлт адилхан 2,8 хувьтай байна гэж үзсэн байлаа. Мөн яамны дүгнэлтэд дүрвэгсдийн урсгал орж ирсний улмаас төсвийн зарлага өссөнийг мэдээлсэн байлаа.

 

Энэ онд 10 сая хүн амтай Швед нийт 190 мянган сири, афган голдуу дүрвэгсдийг хүлээн авах ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж