Фото: Жорж Флойдын үхэл дэлхий нийтийг сэрээлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.07-нд нийтлэгдсэн

Фото: Жорж Флойдын үхэл дэлхий нийтийг сэрээлээ

Фото: Жорж Флойдын үхэл дэлхий нийтийг сэрээлээ

Дэлхийн улс орнууд шударга ёс, арьс өнгөний үзлийн эсрэг жагсч эхэллээ. Жорж Флойд хэмээх жирийн л нэг зоогийн газарт хамгаалагч хийдэг байсан залуугийн үхэл дэлхийн нийтэд шударга ёсыг нэхэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох цаг нь болсныг сануулжээ.


Япон улсын нийслэл Токио хотын иргэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал зохион байгуулжээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын залуус Black Lives Matter хөдөлгөөнд нэгдэж, энхийн замаар жагсаал хийжээ
Австрали улсын Сидней, Мельбурн хотын жагсагчид дан ганц Жорж Флойдын төлөө бус арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэж байна
Германы нийслэл Берлин хотод жагсагчид Бранденбургийн хаалганы өмнө хоёр өдөр дараалан шударга ёсны төлөө жагсч байна
Английн нийслэл Лондон хотын Трафалгар талбайд иргэд тайван жагсаал хийж байна
Бразилын томоохон хотуудын нэг Рио де Жанейрод иргэд Black Lives Matter хэмээх уриатайгаар жагсч байна
Дани улсын нийслэл Копенгаген хотод нутгийн иргэд АНУ-ын элчин сайдын яамны гадаа Жорж Флойдын төлөө шударга ёсыг нэхэн жагсч байна
Франц улсад жагсагчид 2016 онд хэрцгийгээр амиа алдсан хар арьст залуу Адама Траорегийн төлөө жагсч байна
Берлин хотын Александрплатц талбай дээр энхийн замаар жагсаал хийж байна
Израил улсын томоохон хотуудын нэг Тел-Авивд жагсагчид АНУ-ын элчин сайдын яамны гадаа цуглан, шударга ёсыг шаардаж байна
Польш улсын Краков хотод байрлах АНУ-ын консулийн байрны гадаа иргэд Жорж Флойдын гэгээн дурсгалыг хүндэтгэн лаа асааж байна
Лондон хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны гадаа жагсагчид "Өнгө бол гэмт хэрэг биш" хэмээх уриатайгаар жагсаалаа үргэлжлүүлж байна
Португал улсын нийслэл Лиссабон хотод олон зуун хүн цуглан цагдаа нарын гарт амиа алдсан Клаудиа Симоес хэмээх хүүхний төлөө шударга ёсыг шаардан тайван жагсаал хийж байна
Испанийн нийслэл Мадрид хотод жагсагчид Жорж Флойдын зурагт хуудсыг барин жагсч байна
Мексик улсын нийслэл Мехико хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны гадаа нутгийн ард иргэд Жорж Флойдын гэгээн дурсгалыг хүндэтгэж байна
Итали улсын Милан хотод жагсагчид АНУ-ын консулийн гадаа "Би амьсгалж чадахгүй байна" гэх санааг илэрхийлэн суулт хийжээ
Шинэ Зеаланд улсын Аукланд хотод жагсагчид энхийн замаар Жорж Флойдын төлөө, арьст өнгөний үзлийн эсрэг жагсч байна
Франц улсын нийслэл Парис хотод жагсагчид АНУ-ын элчин сайдын яамны гадаа тайван замаар суулт хийж байна
Филиппин улсад Жорж Флойдын төлөө, шударга ёсыг шаардаж иргэд жагсаал хийжээ
Бразил улсын Сао Пауло хотод Жорж Флойдын төлөө жагсч буй идэвхитэн
Сири улсад уран бүтээлчид Жорж Флойдын гэгээн дүрийг мөнхөлжээ
Канад улсын Торонто хотод жагсагчид энхийн замаар жагсаал хийжээ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж