Лхагва гаригаас өмнө сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг шийдвэрлэнэ | News.MN

Лхагва гаригаас өмнө сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг шийдвэрлэнэ

Лхагва гаригаас өмнө сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг шийдвэрлэнэ

Лхагва гаригаас өмнө сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг шийдвэрлэнэ

УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 24-нд болно. Үүнтэй холбоотойгоор зургадугаар сарын 10-аас өмнө сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах зохицуулалттай.

Тодруулбал, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байх ёстой.

Мөн сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч, нэр дэвшигч болон Сонгуулийн тухай хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих,  сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ганаа 2020-06-07 202.72.247.58

ТЭГЭЭД СОНГОГЧИД ЯАЖ БҮРТГЭЛЭЭ ХАРАХ, МЭДЭХИЙГ НЬ ХЭЛЭЭД ӨГ ДӨӨ. ЦАГ НЬ ДУУСГАХЫГ ХҮЛЭЭХ МАН-ЫН АРГА ШҮҮ ДЭЭ

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2020-06-07 43.242.243.188

Burtgel.gov.mn рүү ороод цаашаа яаж регистрийн дугаараа оруулж шалгах зам тодорхой бус байна. Иймээс олон хүн шалгаж чадахгүй байна. Замыг нь тодорхой заагаачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж