Хятадын урилгаар Сирийн гадаад хэргийн сайд энэ долоо хоногт Бээжинд айлчлахаар болжээ. Сирийн Гадаад хэргийн сайд Валид аль-Моуалем арванхоёрдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Бээжинд айлчилж, Хятадын Ван Итай уулзах гэнэ.
Энэ нь Хятадын засгийн газар Сирийн зөрчил мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэхэд идэвх оролцоогоо нэмэгдүүлж буйн илрэл аж. Хятад улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны нэг билээ. Түүнчлэн Ойрхи-Дорнодын газрын тосны нөөц Хятадын анхаарлыг ихээр татдаг аж.
Аюулгүйн зөвлөл өнгөрсөн баасан гаригт Сирийн энхийн үйл явцыг зурагласан олон улсын ерөнхий зураглалыг баталсан юм. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадыг унагаахын төлөөх дөрвөн жил үргэлжилж буй зөрчил мөргөлдөөнд 250 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн эх орноосоо дүрвэн амьдарч байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS