Канад дүрвэгсдийг хүлээж авна

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Канад дүрвэгсдийг хүлээж авна

 

Канад улс 2016 онд одоогийнхоос хоёр дахин их дүрвэгч хүлээж авна гэж мэдэгджээ.

 

Тус улс ирэх хоёрдугаар сар гэхэд 25,000 Сирийн дүрвэгчийг хүлээн авна гэж амлаж байсан юм. Харин Канадын Цагаачлал, иргэншлийн асуудал эрхэлсэн сайд Жонн МакКаллум тус улс ирэх 2016 онд хоёр дахих их буюу 50,000 дүрвэгчийг эх орондоо орогнол олгохоор болсноо “BBC” агентлагт мэдээлсэн байна. МакКаллум Йорданд Сирийн дүрвэгчидтэй уулзахдаа дээрх мэдэгдлийг хийжээ.

 

“BBC” агентлагийн мэдээлснээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нөөс хойш Канад улс Сирийн  1,409 дүрвэгчийг хүлээн авсан байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Сирийн дүрвэгсдийн асуудлаарх Засгийн газрынхаа төлөвлөгөөг дэмжсэн билээ.

 

Тэрбээр эхний дүрвэгсдийг хүлээн авахдаа  “Тэд онгоцонд суухдаа дүрвэгч байсан. Харин Канадад ирснээр нийгмийн даатгалын дугаартай, эрүүл мэндийн карттай, цаашид Канадын иргэн болох бүрэн боломжтой түр оршин суугч болон бууж байна. Бид иргэнээ арьсны өнгө, хэл соёл, шашин, нийгмийн гарал үүслээр ялгадаггүй. Бидний итгэл, мөрөөдөл, тэмүүлэл, үнэт зүйлс адилхан” хэмээн ярьсан юм.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж