Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийн хэлэлцэн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжив. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Байнгын хорооны гишүүдэд хуулийн төслүүдийн талаар танилцууллаа. Хууль санаачлагчийн танилцуулснаар уг хуулиудын төсөлд Үндсэн хуульд заагдсан Цэцийн “ил тод байх”, маргаан хянан шийдвэрлэхдээ “төвийг сахисан байрь сууринаас хандах” зарчмуудыг нарийвчлан зохицуулсны зэрэгцээ Цэцийн гишүүн тусгайлсан санал бичих эрхтэй байх, түүнийг нь Цэцийн шийдвэрт хавсаргадаг байх, Үндсэн хуулийн Цэцэд шүүхэд тавигддаг стандартуудыг тавьдаг байх, Цэцийн гишүүний насыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Хэдийгээр Үндсэн хуульд “Цэц ил тод, төвийг сахисан байна” гэж заасан ч өнөөдөр Цэц Үндсэн хуулиас өөрөөс нь давсан журам батлан хэрэгжүүлж эхэлсэн, маргаанд оролцогчдын аль нэг талтай урьдчилан тохиролцох байдлаар Цэцийн хуралдаанаас өмнө шийдвэрээ гаргасан байдаг гэнэ. Нөгөө талаас Цэцийн гишүүд эрх тэгш бус байгаа учраас Цэцийн гишүүн тусгайлсан санал бичих /олонхийн шийдвэрээс зөрүүтэй саналтай бол энэ тухайгаа хуралдааны шийдвэрт тэмдэглүүлэх/ эрхтэй байх гэх мэт өөрчлөлтийг оруулж байгаа юм байна. Мөн түүнчлэн Цэц өөрийгөө Үндсэн хуулийн шүүх гэж нэрлэж байгаа тохиолдолд шүүхэд тавигддаг стандартуудыг ч мөрдөх ёстой гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хуулийн төсөлд тусгасан бусад саналуудыг дэмжиж болох ч Цэцийн гишүүдийн насыг хязгаарлана гэсэн нь одоогийн Цэцийн бүрэлдэхүүнийг өөрчлөх гэсэн тооцоо явж байна. Яаруу давчуу өргөн бариад Засгийн газраар дэмжүүлээд ороод ирсэн юм чинь цаана нь заавал нэг тооцоо байж таарна” хэмээн хардав. Хариуд нь Х.Тэмүүжин гишүүн “Энэ бол босон суун долоо хоногт биччихсэн хууль биш. Миний Үндсэн хуулийн эрх зүйгээр хийсэн 20 жилийн судалгааны үр дүн, хуульчийн мэргэжлийн нэр хүндтэй холбоотой асуудал. Өмнө нь Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга байдлаар боловсруулсан байсан ч нэг удаа Засгийн газар буцаасан, нэг удаа Ерөнхийлөгч хойшлуулсан. Одоо арга буюу хуулиа бүтнээр нь боломжгүй учраас нэн даруй өөрчлөх шаардлагатай таван зүйлийг л тусгасан байгаа” гэсэн юм.

Байнгын хорооны бусад гишүүд ч бас “Цэцийн гишүүний настай холбоотой заалтыг одоогийн гишүүд буюу хүнтэй холбож улс төржүүлэх нь буруу. Энэ улс төржилтөөс чинь болоод зарчмын асуудлууд ард нь унаад байна” гэснээр Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанд оруулахаар болов.

Г.ТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-22 59.153.113.187

ҮГЭНД ОРДОГГҮЙ ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ НАС МАС ГЭЭД ТОНГОРОХ ЮМ БИЗ ДЭЭ kkkkkkkkkkkkkkkk

ШИНЖЭЭЧИЙН ЗӨВЛӨМЖ. 2015-12-22 122.201.22.216

1/Цэцийн дарга, гишүүн нь төрийн жинхэнэ албан хаагч. Тиймээс ТАТХ-иар насыг нь зохицуулж байгаа.65 нас хүрсэн хүнийг томилохгүй.Яагаад гэвэл, ТАТХ-д төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаарыг 65 гээд заачихсан учир. 2/Нэгэнт тэд төрийн жинхэнэ албан хаагч тул тэдний насыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах боломжгүй.3/Хэрэв тэдний насны хязгаарыг тогтоох шаардлагатай гэж үзвэл, Үндсэн хуулийн цэцийн өөрийнх нь хуульд нь тусгах гарц бий. Яагаад гэвэл, ТАТХ-ийн 24.2-т "хуульд өөрөөр заагаагүй бол ..." гэсэн нөхцөл бий. Тэгэхээр цэцийн хуульд нь насыг нь өөрөөр тогтоож болох нь байна. УИХ-ын гишүүн бүхнийг мэдэх албагүй, боломж ч үгүй. Харин наад УИХТГ-ын нөхдүүдээ мэргэшүүлэл дээ.Төрийн албанйы хараат бус шинжээч Ш.Раднаа

ҮДГ 2015-12-22 122.201.22.216

Оны эцэс болж төрийн байгууллагууд албан хаагчдынхаа 2015 оны үр дүнгийн гэрээг нь дүгнэх болж байна.Мөн удахгүй 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах болж байна.Төрийн ордоны баруун хойно байдаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд "Төрийн албан хаагчийн ҮДГ байгуулах, дүгнэх арга зүйн гарын авлага" байна лээ. Үнэ нь 10000 төгрөг байна лээ.Түүнийг авч ашиглавал бүх юм ном журмаараа хийгдэнэ дээ.

зочин 2015-12-22 59.153.114.34

Цэцийн гишүүн төрийн албан хаагч мөн байхаа. Тэгвэл насыг Хөдөлмөрийн хуулиар биш, Төрийн албаны тухай хуулинд зааснаар зохицуулдаггүй юм уу? Төрийн албаны хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэсэн заалт энэ хуулинд байдаг санагдаж байна. Тэгвэл Төрийн албаны хуулинд яв цав заасан зохицуулалтыг мөрдөх нь зөв байх. Хуулиудаа анхааралтай уншиж судалж байвал огт илүүдэхгүй. Ялангуяа үргэлж ярьж байдаг хүмүүст

Зочин 2015-12-22 59.153.113.94

цэцэд ажиллаж эхлэх насны хязгаар байх нь зөв. Төр байтугай гэрээ ч төвхнүүлээгүй, нэг өдөр ч практикт ажиллаж үзээгүй уншсан хэдэн номынхоо хэмжээнд хорвоог таньчлаа гэж бодоод том том юм яриад явдаг бацаанууд ажил хийхээрээ яаж самардагийг Тэмүүжингийн жишээнээс хар

зочин 2015-12-22 202.9.40.214

Үндсэн хуулийн цэцэд олон улсын болон өөрийн орны үндсэн хуулийгн судалсан хуульч байхгүй мэт. одоо гадаад, дотоодод сурч төгссөн час хийсэн залуусаар солих хэрэгтэй. насыг 25 гэхэд л болно. 17 настай монгол хүн 20 мянган цэрэг удирдаж ялалт байгуулж байсан, 20 гаруй настай одоогийн ардчилагчид, түрүү үеийн хувьсгалчид хэрэв 45 нас хэмээн хазаарлагдсан бол, яг одоогийн очирбат, сугар, хэдэн авгайчууд, амарсанаа нар л болох байсан биз. ер нь нас заасан нь өөрөө үндсэн хуулта зөрчсөн хэрэг шүү дээ. энэ бол хийх л ёстой ажил байна. залуучууд бол тачигнана даа.

Сонгогчийн бодол 2015-12-22 103.229.120.89

Яг ийм тохиолдол гардаг учир УИХ-ын гишүүн хууль санаачилдаг нь буруу болоод байгаа юм. Тэмүүжин Цэц дээр хэд хэд "унах" шиг болсон. Одоо хариугаа авч байна л даа. Жирийн иргэн ингэж л ойлгоно шүү дээ. Тэрнээс Тэмүүжин гэдэг хүн цэцийн ажлыг сайжруулах гээд хууль санаачлаад байна гэж ойлгохгүй дээ.

Зочин 2015-12-22 103.26.195.141

sugaraa hutsalgui sugaraad shorondoo zalarnaa gaigui chi

Болж дээ 2015-12-22 122.201.22.254

"Цэц" гэж Сугар мэтийн гэмт хэрэгтнүүдийг орогнуулдаг, бас тэгээд хуйвалдаанаар асуудлыг шийддэг, улс төрчдийн гар хөл болсон газар болоод байсан юм. Цэцийн дарга Амарсанаа гэдэг чинь "увс" хүн гэсэн. Увсынхан хэзээ шударгаар ажилладаг хүмүүс байлаа даа.

Болж дээ 2015-12-22 122.201.22.254

"Цэц" гэж Сугар мэтийн гэмт хэрэгтнүүдийг орогнуулдаг, бас тэгээд хуйвалдаанаар асуудлыг шийддэг, улс төрчдийн гар хөл болсон газар болоод байсан юм. Цэцийн дарга Амарсанаа гэдэг чинь "увс" хүн гэсэн. Увсынхан хэзээ шударгаар ажилладаг хүмүүс байлаа даа.

Болж дээ 2015-12-22 122.201.22.254

"Цэц" гэж Сугар мэтийн гэмт хэрэгтнүүдийг орогнуулдаг, бас тэгээд хуйвалдаанаар асуудлыг шийддэг, улс төрчдийн гар хөл болсон газар болоод байсан юм. Цэцийн дарга Амарсанаа гэдэг чинь "увс" хүн гэсэн. Увсынхан хэзээ шударгаар ажилладаг хүмүүс байлаа даа.

ghghgh 2015-12-22 202.179.10.150

ҮХЦ-ийн хуульд нас заах ч яахав байх л зүйл,амьдралаас харахад нас заах шаардлага байна,их хурлын практикаас харахад хэнхэг-зөнөг хоёр нь залгасан зарим нөхөд өөрсддөө туршлагатай парламентч гэсэн хууль эрх зүйн үндэсгүй нэр өгчихөөд амьдралынхаа ихэнх хугацааг энд зай бөглөж өнгөрүүлэх байдал харагдаж амьтаны дургуй хүргэж,одоо арын хаалганы жагсаалт гэдэг юм хуулинд тусгачихаад сууцгааж байгааг олон түмэн харж байгаа,ҮХЦ-ийн тухайд гэмт хэрэгт холбогдсон Сугар мэтийн юмнуудын толгой хоргодох бүгэх газар болгохгүй тухай заалт оруулах хэрэгтэй,ер нь манайхан хариуцлага шудрага ёсноос их эмээдэг,хийсэн төлөвлөсөн төсөл юм нь айхтар мөлгөр мөл үү?байх болждээ.

Зочин 2015-12-22 202.55.191.34

ЗӨВ ХӨӨ

Зочин 2015-12-22 202.55.191.34

ЦЭЦЭД ШАГНАЛААР ОЧДОГ ХҮМҮҮСИЙГ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ