Нийтийн албан тушаалтан дараах ажлуудыг давхар хийж болно | News.MN

Нийтийн албан тушаалтан дараах ажлуудыг давхар хийж болно

Нийтийн албан тушаалтан дараах ажлуудыг давхар хийж болно

Нийтийн албан тушаалтан дараах ажлуудыг давхар хийж болно

Нийтийн албан тушаалтан гэж:

  1. Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан,
  2. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал,
  3. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан,
  4. Хууль тогтоомжийн дагуу эсхүл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж буй төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан,
  5. Дээрх албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд нийтийн албан тушаалтнуудыг хэлэх юм.

Тэгвэл  нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт”-д заасны дагуу нийтийн албан тушаалтан дараах ажил албыг давхар эрхэлж болно гэж заажээ. Үүнд:

  1. Хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил;
  2. Багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил,
  3. Ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг,
  4. Татварын албанд ажил үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй /33.600.000-2020 оны байдлаар/ тэнцэх буюу хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.  Албан тушаалтан үүнээс бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх, аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно. 

Байгууллагын удирдлага Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй.

Эх сурвалж:Гадаадын иргэн, харьяатын газар 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж