Хар хайрцгийн мэдээллийг уншиж чадсангүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хар хайрцгийн мэдээллийг уншиж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Хар хайрцгийн мэдээллийг уншиж чадсангүй

 

Туркийн армийн сөнөөсөн Оросын СУ-24 онгоцны хар хайрцгийг өнгөрсөн баасан гаригт олон улсын мэргэжилтнүүдийг байлцуулан задалсан билээ. Гэвч хар хайрцгийн мэдээлэл хадгалагч чипүүд гэмтсэнээс онгоцны нислэгийн мэдээллийг уншиж чадаагүй байна. Энэ тухай ОХУ-ын зэвсэгт хүчний нислэгийн аюулгүй байдлыг хариуцсан газрын дарга Сергей Байнетов мэдээлэв. Байлдааны онгоцны хар хайрцгийн мэдээлэл хадгалагч 16 жижиг чипийн 13 нь устаж, үлдсэн гурав нь гэмтсэн байгаа аж. ОХУ-ын нисэх хүчнийхэн СУ-24 онгоцны хар хайрцгийг нээж байгааг үндэсний телевизээр шууд дамжуулсан бөгөөд Их Британи, Хятад, АНУ-ын мэргэжилтнүүдийг байлцуулжээ.

 

СУ-24 онгоц өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Сирийн хойд хэсэгт исламын хэт даврагчдын нефтийн цувааг бөмбөгдөөд буцаж явахад нь Туркийн талаас гал нээж сөнөөсөн билээ. Оросын байлдааны онгоц Туркийн агаарын хилийг нэвтэрч, сануулгыг үл ойшоосон тул гал нээхээс өөр аргагүй байсан хэмээн Анкара тайлбарлаж буй. Харин Москва үүнийг эрс няцааж, Турк Оросын онгоцыг сөнөөхөөр урьдаас төлөвлөсөн хэмээн хардаж байна. Энэ хэрэг ОХУ Туркийн хооронд маргаан дэгдээж, үл ойлголцол үүсгэжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE PRESSE

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Оросыг өмөөрчих үү дээ. 2015-12-22 59.153.112.149

Туркийн одоогийн ерөнхийлөгч анх сонгогдсноосоо хойш нилээд түрэмгий, Османы эзэнт гүрний хүчирхэг байсан үеийг сэргээх, геополитикийн нөлөөгөө Дэлхийд нэмэгдүүлэх эрмэлзлэлтэй нэгэн болох нь харагдаж байсан. Одоо ч гэсэн зарим даа мань мэтийн хүний мэдэж байгаа мэдээллийг ч мэдэхгүй, хэт түргэдсэн мэдэгдэл хийдэг нэгэн болох нь харагддаг. Минийхээр бол энэ үзэл хандлагаасаа үүдэн ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ УДИРДАГЧИЙН НЭГ болохоо харуулах зорилгоор өөрийн армийг тушаал өгч турхирсан байж болохыг ОХУ Исламын бүлэглэлд агаарын цохилт өгч эхэлсэн үеийн мэдэгдлээс нь ч бас харж болох юм. Хэт нэг талыг барих, мэдээлэл болон олон талт үйл явдлыг нэгтгэн дүгнэхгүйгээр сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байхыг эх орон нэгтнүүдээсээ уриалах байна. Хэтэрхий өрөвдмөөр харагдуулж байна шүү. Би Оросыг, Путиныг шүтэн бишрэгч биш. Гэхдээ түүний чадварыг хүндэлдэг нэгэн

ovgon 2015-12-22 43.228.130.158

ХҮНИЙ НУТГИЙН ХИЛИЙГ ДАВЖ НИССЭН ХАР ХЭРЭГ НЬ ИЛРЭХ ГЭЭД ХАР ХАЙРЦАГАА оросууд ХЭН Ч УНШИЖ ЧАДАХААРГҮЙ БОЛГОЖ НЭМЖ ДЭЛБЭЛЧЭЭД ХУДЛАА ОЛНЫ ӨМНӨ ЗАДАЛЖ ЖҮЖИГ ТОГЛООД Л. БАС Л ХУУЧНААРАА ЗХУ СТИЛ НЬ ХЭВЭЭРЭЭ ТЭНЭГ ГАРУУД ШҮҮ. БУСДЫГ ӨӨРСӨД ШИГЭЭ ТЭНЭГ ГЭЖ БОДДОГ ЮМ БАЙХДАА ЭНЭ тэнэг иванууд........

Бод 2015-12-22 59.153.112.149

Тэд туркын хилийг даван нислэг үйлдэх нь Сирид эхлүүлсэн үйл ажиллагааг тасалдуулах маш их эрсдэлтэй тул ийм алхам хийхээс зайлхийх нь ойлгомжтой биш гэж үү? Туркын хилийг давснас биш, Турк Сирийн хил орчимд Сирид амьдардаг турк хүмүүс, тэдэнтэй холбоотой бизнес, ашиг сонирхолоо хамгаалах, нөгөө талаас Турк хүчирхэг улс гэдгээ ОХУ, Европын холбооны зөрчилийг ашиглан онгоцыг нь сөнөөх замаар харуулах ядмаг ородлого биш гэж үү?

ХЭХЭ 2015-12-22 59.153.112.226

ОРОСУУД Ч МОНГОЛООР ХЭДИЙ НЬ ОРОЛДООД ЭХЛЭЦЭН ЮМ БИШҮҮ

Зочин 2015-12-22 66.249.82.254

Оросууд сайхан жүжиг тавихиймаа.

Зочин 2015-12-22 103.26.194.8

тв ээр харахад чипнүүд цэвэрхэн байх шиг байсан

ДАХИД л НЭГ ГОШИН ШОГ ККККК 2015-12-22 103.10.21.27

ХҮНИЙ НУТГИЙН ХИЛИЙГ ДАВЖ НИССЭН ХАР ХЭРЭГ НЬ ИЛРЭХ ГЭЭД ХАР ХАЙРЦАГАА оросууд ХЭН Ч УНШИЖ ЧАДХААГҮЙ БОЛГОЖ НЭМЖ ДЭЛБЭЛЧЭЭД ХУДЛАА ОЛНЫ ӨМНӨ ЗАДАЛЖ ЖҮЖИГ ТОГЛООД Л. БАС Л ХУУЧНААРАА ЗХУ СТИЛ НЬ ХЭВЭЭРЭЭ ТЭНЭГ ГАРУУД ШҮҮ. БУСДЫН ӨӨРСД ШИГ ТЭНЭГ ГЭЖ БОДДОГ ЮМ ГЭНЭЛЭЭ ЭНЭ тэнэг иванууд........

Зочин 2015-12-22 202.70.46.218

Туркийг дундад зуунд нь буцаачихаа! Яршиг! Ахиад ийм боломж гарахгvй байхаа! Удах тусмаа бар болно!

hghghgh 2015-12-22 59.153.112.226

оросууд цаг хугацааны машин хийчихсэн юмуу аааахаххахаха

Зочин 2015-12-22 202.21.106.161

Хятад харх үхэж далд ор хаха

Зочин 2015-12-22 202.179.28.83

Уншвал туркийн хилийг давсан нь илрэх байсан биз

аааахаххахах 2015-12-22 202.5.196.170

орос хархнууд худалч хүүрнүүд Туркийн хилийг нэг биш нэжгээд удаа зөрчөөд эцэст нь үнс болсон орос хархнууд олныг хуурах гээд та нар чадахгүй л дээ ааааххахах

Зочин 2015-12-22 103.229.120.223

Солиор оготоно чи