Дэлхийн даяар халдварын тоо 7 саяд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Дэлхийн даяар халдварын тоо 7 саяд хүрлээ

Дэлхийн даяар халдварын тоо 7 саяд хүрлээ

Дэлхийн томоохон, хүн ам нь шигүү төвлөрөн оршин суудаг улс орнуудад шинэ коронавирусийн тархалт буурахгүй байна. Өчигдөр/2020.06.06/ дэлхийн даяар нийт 126,715 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин улс орнуудын тухайд АНУ-д +22,836 шинэ тохиолдол, Бразилд +27,581 шинэ тохиолдол, ОХУ-д +8,855 шинэ тохиолдол, Энэтхэгт +10,438 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн Перу, Иран, Чили, Мексик, Саудын Араб, Пакистан, Катар, Бангладеш, Өмнөд Африк, Колумб, Египт, Ирак зэрэг улсуудад халдварын тархалт үлэмж нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин халдварын тархалт өндөр байсан Испани, Итали зэрэг улсуудад шинэ тохиолдлын тоо эрс багасч өнгөрөгч 24 цагийн байдлаар Испанид +332, Итали +270, Германд +282, Францад +579, Бельгид +165 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Цар тахлын голомт байсан Хятад улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар халдварын +3 шинэ тохиолдол, 0 нас баралт бүртгэгджээ.

Нас барагсдын тухайд дэлхий даяар ганцхан өдрийн дотор +4,177 хүн цар тахлын улмаас таалал төгссөн бөгөөд улс орнуудаар нь авч үзвэл АНУ (+706), Бразил (+910), Орос (+197), Их Британи (+204), Энэтхэг (+297), Перу (+139), Мексик (+625) зэрэг улсуудад энэ үзүүлэлт өндөр гарчээ.

Эдгэрэгсээ хүний нийт тоогоороо АНУ (751,695) тэргүүлж байгаа бол тэдний араас Бразил (302,084), ОХУ (221,388), Итали (165,078), Герман (168,000), Турк (135,322), Иран (132,038), Энэтхэг (118,695), Чили (95,631), Перу (82,731) улсууд удаалж байна. Дэлхий даяар нийт 3,407,822 хүн аймшигт цар тахлыг ялан дийлж чадсан боловч нийт тохиолдлын тоо 6,967,036 хүрч үүнээс 401,623 хүн нас барч, одоогийн байдлаар 3,157,591 идэвхитэй тохиолдол оршиж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагааас өдөр бүр амны хаалт зүүхийг сануулж, зүүх боломжгүй бол аль болох бусдаасаа зай барихыг зөвлөж байна. Мөн халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдаас гадна бүхий л шатны эмнэлгийн ажилчдыг амны хаалт зүүхийг зөвлөжээ.

Вашингтоны их сургуулийн доктор Ларри Коригийн хэлснээр шинэ коронавирусийн эсрэг вакциныг гарган авахад тун ойртсон хэмээжээ. Түүний багийн өнгөрөгч нэгдүгээр сараас хойш хөгжүүлж буй вакцин дээр ганцхан жижиг асуудал үлдсэн гэнэ. Тэрбээр “Хэрэв бидний ажил бүтвэл, бүх зүйл үнэхээр гайхалтай төгс болно” хэмээн ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: www.worldometers.info, cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж