Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд | News.MN

Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард  тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж буй.


  • Зургадугаар сарын 8-нд Австрали,
  • Зургадугаар сарын 10-нд Казакстан,
  • Зургадугаар сарын 11-нд Токио,
  • Зургадугаар сарын 12-нд Энэхтхэг,
  • Зургадугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • Зургадугаар сарын 18-нд Сөүл
  • Зургадугаар сарын 19-нд Франкфурт хотруу тус тус нислэг үйлдэх юм.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Австрали улсаас нутаг буцах хүсэлтэй 1200 хүний өргөдлийг хүлээн авч, өмнөх шаардлагуудын нэгэн адил иргэдийн нэрсийг бүртгэсэн. Нууцаар нислэг үйлдэхгүй. Эх орондоо буцах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч зарим улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурч байна. Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тухайд, Азид 5500, Европын улс орнуудаас 2200 иргэн өргөдөл, хүсэлтээ өгсөн. Эдгээр иргэний санал хүсэлт өргөдлийг Гадаад харилцааны яам, Улсын онцгой комиссын шуурхай штабаас тухай бүрт танилцаж байна. Токио хот руу энэ сарын 11-ний өдөр тусгай үүргийн онгоц хөөргөж, оюутны байрнаас гарсан, хичээл нь амарсан, хүнд нөхцөлд байгаа оюутнуудаа татан авна.

Японоос эх орондоо буцах хүсэлтэй 1400 иргэн байгаа юм. Мөн Энэтхэг улсаас 230 орчим ламхай нарыг татан авахдаа Лаос улсаас нутаг буцах хүсэлтэй 13 иргэнээ татан авна.

Энд нэг зүйлийг онцлоход, БНСУ транзит нислэгт хориг тавьсантай холбогдуулан Сөүл рүү хөөрөх тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Зургадугаар сарын 18-нд Сөүл рүү үйлдэх тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авахаар төлөвлөөд байна. Транзит зорчигч авахгүй гэсэн шийдвэрийн тухайд зарим зүйлийг тодруулах шаардлагатай байна. Энэ асуудлыг аль болох нааштай шийдвэрлэхээр болж байна. Дараа нь зургадугаар сарын 19-нд Франкфуртээс иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тусгай үүргийн нислэгээр 2000 гаруй иргэнээ татан авсны дараа тусгаарлах байрны нөөц, халдварын эрсдлийг тооцож, тусгай үүргийн нислэгийг хөөргөх тухай асуудал яригдана. Харин зургадугаар сарын сүүлээр үйлдэх нислэгүүдийн чиг тодорхойгүй байна. Бид одоогоор судалж байна. Өөрөөр хэлбэл, тусгаарлах байрны сулрах хугацаанд өөрчлөлт орж байгаа учраас зургадугаар сарын сүүлээр үйлдэх нислэгүүдийг тодорхой хэлэх боломжгүй. Гададад гацсан, хүнд байдалд орсон иргэдийн дунд хүний наймааны хохирогч болсон хүмүүс ч бий. Малайзад хүний наймааны хохирогч болсон хүмүүс байгаа. Хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон. Дахин гурван иргэн хохирогч болсон байж болзошгүй. Таван иргэнийг эх оронд нь татан авах үйл ажиллагааг зохион байгуулахаар яригдаж байнаг" гэв.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд гадаадын 30 улсаас 9060 иргэнээ татан авчирчээ. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, зургадугаар сарын 24-ний өдрөөс өмнө эх орондоо ирж тусгаарлагдсан иргэд УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад оролцох боломжгүй аж. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хуулийн дагуу иргэдийн сонгох эрхэд хязгаарлалт тавьж буй юм байна.

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тиймээс эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг албаныхан анхаарууллаа. Үүнд,

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  • Төлбөр хийхдээ тухайн иргэний регистрийн дугаар, овог нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-07 66.181.186.160

ard tumeni sard oldog buh mongo tatbar geed uls butsaagad deeremded abdag bolimor shdee.a rd tumen yugaar amdarahiin. tsolmoho bolio. TATBARAA BUULGAACHE. 120 YANZIIN SHIMTGEL TATBAR .IIM TATBARIIN DARAMT MASH HUND TUSJINA. bosoh darlaliin ginjiig tas tsohih odor negent irjee. 4 jil yaj doromjilson bilee dollor 780 bolj baisan shud 2400 bolgoy nemeel chihgui yum shig peedisen. odoo dungee abaarai.

Avatar

Зочин 2020-06-07 202.179.27.141

Татвар төлөхгүй бол сургууль,цэцэрлэг, эмнэлэг, цэрэг, цагдаа гээд бие даасан улсад байх зүйлүүд маань л байхгүй болно шүү дээ. Ямар нэгэн юм шаардахаасаа өмнө жаал бодож байя.

Avatar

Зочин 2020-06-07 66.181.186.160

ardiin namas ard tumeni toloo hun debshih heregtei. ard tumene doromjilson hulgailsan. suulde ih huraliin gishuun neapliin chemien dain hiiged suuyin shdee. uzele zalgaal changa yarigchaar mikropono iim buzar yum yaridag amaanda yar tembuu bolson hassuuri, otgondabaa, dabka, dabaatseren odoo bolison deer de. mash olon udaa uzele untara ged toohgui baisan. Amerikt shuhed ugsun shuu bitgi gomdooroi. bulgani asrah hezee iim peedger baisin. booli tatbar abaaha bolio.

Avatar

Зочин 2020-06-07 66.181.186.160

Hassuuri, monh-orgil, Nomtoibaayr odoo uzele changa yarigchaa mikroponoo unatraa ard tumen songuulid dunge tabina shuu. doromjilood duusdagui transhain gedeg iim baisin. yargaly duusanu odoo bid hong kong shuudeh fax-dah gejina bitgi gomdooroi. iim buzar luibariin songuuli gey abidaguu. Ononbat doromjily duusanu hudaldagsan uls tor. ardiin nam buzarlay duusjina modon zabodiin yaltan gishuud.

Avatar

Batdorj.D 2020-06-07 64.119.21.104

Uls toriin onoo avah zorilgoor irgedee ali bolohoor tatan avah bodolgui bgaa shdee.
Mash okon buudaluud tusgaaralha bait bolie geed zovshoorohgui bn shuudee.
Hedhen buudlaas avliga avaad tendee humuusee oruulah sonirholtoi bn gej ted yritsgaaj bn.
Iim hargis tor bj bolohgui.
Yuni humuunleg ardchilsan niigem ve…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж