Гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхийг анхааруулав | News.MN

Гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхийг анхааруулав

Гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхийг анхааруулав

Гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхийг анхааруулав

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн зарим зохицуулалттай холбогдуулан хэрхэн хэрэгжүүлэх тухай Монголбанкнаас дараах  танилцуулга мэдэгдэл гаргажээ.   


БАНКНЫ ХАРИЛЦАХ ДАНСАНД ХҮҮ ТООЦОХГҮЙ ТАЛААР

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 19.1. дэх хэсэгт “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан тул 2020 оны  дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй.  Өөрөөр хэлбэл, банкнаас харилцагчид үзүүлж байгаа төлбөрийн үйлчилгээний гэрээ, хэлцэл нь уг хуульд нийцсэн байх шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр бус болох эрсдэлээс сэргийлэх шаардлагатай юм.

Иймд цар тахлын улмаас санхүүгийн зуучлал тасалдах, хүртээмж буурах эрсдэлээс сэргийлэх, зээлийн эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор батлагдсан тус хуулийн 3.1 дэх хэсэгт “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах”-аар заасны дагуу 10.4 дэх хэсгийг хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх харилцаанд мөн адил хамруулан, харилцагчтай байгуулсан гэрээний нөхцөлд холбогдох өөрчлөлтийг оруулах ёстой гэж үзсэн.Энэхүү арга хэмжээг харилцах дансыг хугацаагүй хадгаламжид хөрвүүлэхээс зайлсхийж, банкууд харилцан ойлголцож, нэгдсэн стандарт мөрдүүлэн хэрэгжүүлнэ.

ГАДААД ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖИЙГ АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛД ХАМРУУЛАХГҮЙ ТАЛААР

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу хууль хэрэгжих хугацаанд гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй буюу даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхгүй. Харин Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалын хураамжаас чөлөөлөгдөхгүй. 

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭГ ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГҮЙЦЭТГЭХ ТАЛААР

Иргэний хуулийн 217.1. дэх хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ.”, 217.2 дэх хэсэгт “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно.”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.”, 4.4 дэх хэсэгт “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж тус тус заажээ.

Коронавируст халдварын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.4 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх” гэсэн заалт нь Иргэний хууль болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуультай нягт уялдсан бөгөөд дээр дурдсан тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанаас бусад иргэн, хуулийн этгээдийн мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг “төгрөгөөр” гүйцэтгэх агуулгаар хэрэгжүүлнэ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэх иргэн хуулийн этгээд хоорондын (иргэн, иргэн хооронд болон хуулийн этгээд, хуулийн этгээд хооронд мөн адил хамаарна.) бараа, ажил, үйлчилгээний үүргийн гүйцэтгэлийг “төгрөгөөр” гүйцэтгэнэ. Харин банк хуулийн хэрэгжилтийг хангахдаа харилцагчаас гүйлгээний зориулалт нь ямар зориулалттай болохыг нягтлан, харилцагчид Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээний төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг мэдэгдэн, холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-06-07 49.0.212.127

BOM сөнөтүгэй

Avatar

Зочин 2020-06-07 192.82.71.241

Гэртээ эсвэл хаан гадаад валютыг хадгал гэж байгаа юм бол

Avatar

сагсуу хүн гуай 2020-06-07 59.153.85.101

та нарын тэр яриад байдаг чөлөөт зах зээлийн эдийн засаг чинь тэгээд яах юм болж байна.Ард ч бай аж ахуйн нэгж компаниуд ч бай зах зээлээ яаж шийдэх нь тийм чухал биш шүү дээ?Та нар татвараа авбал болоо.төгрөг чинь үнэгүй болохыг өөрсдөө та нар зохиогоод байна даа.

Avatar

Зочин 2020-06-07 66.181.177.35

hooh hotod baya tald songuulin mantay hiilgeh ajilaar yabsanuu. tend abidag mantaynii gazar budaaa bolson Hon dol sum barigdaad tsagdaad.

Avatar

Зочин 2020-06-07 66.181.177.35

nomtoibayar inhendee barag amerik yablaa geed garah bolgondoo hooh hot baya tal ochood uilaad suudag. bayan taliin taxi jolooch nar gaihdag baisan yaj iim baij said hiideg geel nad humuus yarisan yum l daa.

Avatar

Зочин 2020-06-07 66.181.177.35

nimtaishir , nomtoibaayr, bilguun nar hamtdaa urd hooh hotod tuba lan gurdaba renbulde morgohoor yabsan baina. tegeed yundaa amerikaas yarisan geel hudlaa buka taatah sur uzuuleh demii dee.

Avatar

Зочин 2020-06-07 66.181.177.35

nomtoibaayr gishuun shine ehner Burmaatsetseg daguulad bayan tal h** hotod nuugday baiga baiy yu amerik yabsan geed hudlaa yarih demii dee.

Avatar

Зочин 2020-06-07 66.181.187.226

Buddha gedeg zabaan kino garaad Hong kong mash ih uurtai bailaa. yah be odoo. hen ene kinog oruuly irsen geel.

Avatar

Том 2, 3 банк л улдэх нь 2020-06-07 202.55.180.219

Банкгуй улс гэж мэдээж байхгуй болохоор олны мэддэг том 2, 3 банк л улдэх байх, харин жижиг сажиг банкууд бол дамруурах магадлал ендер болжээ.

Avatar

vher 2020-06-07 202.9.47.15

hadgalamjiin daatgald hamaaaruulahgui, nuhun tulbur tuluhgui yum bol chi yagaad HADGALAMJIIN DAATGALIIN HURAAMJIIN DAATGALIIN HURAAMJAAS CHULUULUGDUHGUI gej gzdag bilee. chinhuraamjiig ni avsan l bol daatgaj bna, daatgahiin tuld daatgaliin huraamj avna gesen ug mun biz. Shuuhed hereg uusehed humuus chamaig hyalvarhaan yalah yum bna

Avatar

Зочин 2020-06-07 66.181.186.160

Hassuuri ganhuyag, gishuun Monh-orgil uzele changa ayrigch mikropon house dotor zalgaha boliochee. yadargaa minee ard tumen untay amrah gesin. iim archaagui halasni hulgaich yaj uls tord songuulid debshiy chadjina. nepaliin chemin daind tahir dutuu zeremdeg bolson uhsen hunii too ali hediin 10 minga dablaa. monh-orgiloo, hassuuri odoo bolohuu tsus uzey hansanuu. ard tumeni hilen hetsuu shuu

Avatar

Зочин 2020-06-07 202.126.88.159

Ер нь банкнуудаа хяхаж хавчиж байгаа нь буруу лдаа, жирийн ардууд юуг нь ойлгохгүй баярлаад л дэвхцээд , банкны хүү мүү буурах нь гээл орилох нь тодорхой лдоо, яг нарийн ажиглавал санхүүгийн систем нь сүйрч байгаа нь тэр шүү дээ, ардууд бол муусайн шулаачдыг болж гээл баярлана , гэвч тэр шулаач нар нь компани , төрийн концесс, ипотекыг санхүүжүүлж, нөгөө орилоод байдаг ард түмнийг ажлын байраар хангадаг , ийм тойрог хэлбэрийн гинжин хэлхээний нэг болох банкыг нь дарамтлаад сөнөөчхөөр Венесуэл бо

Avatar

ter 2020-06-07 139.5.217.116

YALGAA N YUU YUMBE. YALGAAGUIL TUHAIN UDRIIN HANSHAAR BODOJ BAIGAA BIZDEE

Avatar

Зочин 2020-06-07 202.126.88.159

Дандаа банкуудаа хавчиж дээрэлхсэн бодлого явах юм, ер нь банк бус санхүүгийн байгууллага нь дээр юм биш үү, монголчууд та бүхэн мөнгөө банк бус санхүүд хадгалуулбал ирээдүйтэй, угаасаа банкнуудыг цаашдаа засгийн газар дарамтлаад ажил нь удаашралтай дарамттай явагдах магадлалтай, нэг бол тусдаа санхүүгийн байгууллага хэрэгтэй байна, ингэхгүй бол ирээдүйд Зимбабве ыолж магадгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж