Зам тээврийн ослоос сэргийлэхийг сануулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зам тээврийн ослоос сэргийлэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоос сэргийлэхийг сануулав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт 758 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 598 дуудлагыг бүртгэсэн байна. Үүнээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан жолооч хоёр, осолдсон таван явган зорчигч өртөж, зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртсөн байна. Замын цагдаагийнхан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 113 жолоочийг илрүүлжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Орбитын зам, Нефтийн баазын баруун замд Isuzu Eif маркийн авто машины жолооч Ж нь явган зорчигч 44 настай эрэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Харин орон нутагт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Дуутын даваа гэх газар жолооч Б Audio машинтай онхолдож зорчигч 53 настай эмэгтэй А нас барсан байна. Иймд өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын улирлын амралт эхлэж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хэрэв хүүхэд зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох бол асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцуулахыг анхаарууллаа.

 Г.ТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-22 202.55.191.34

ХУРД = ҮХЭЛ ............ ҮҮНИЙГ САНАЖ БАЙ