ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн гурвыг нь ТЕГ тайлагнав | News.MN

ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн гурвыг нь ТЕГ тайлагнав

ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн гурвыг нь ТЕГ тайлагнав

ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн гурвыг нь ТЕГ тайлагнав

Монгол Улс Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу 6 ажлын даалгавар авсан. БНХАУ-д 2020 оны 1 дүгээр сард зохион байгуулсан ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал болон 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан цахим хурлаар тус тус ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын тайланг танилцуулж амжилттай хамгааллаа.

ФАТФ-ын хяналтын жагсаалтад Монгол Улс орсноос хойш Тагнуулын ерөнхий газар нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий СЯ, ХЗДХЯ, ГХЯ, Монголбанк, СЗХ, АТГ, ЦЕГ зэрэг 15 байгууллагаас бүрдсэн Хамтын ажиллагааны зөвлөлийг тэргүүлж ажиллав. Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар бүхий л талаар дэмжиж, холбогдох хууль, дүрэм, журмыг хурдан хугацаанд батлан хэрэгжүүлэв. Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл нь ФАТФ-аас өгсөн нийт 6 ажлын даалгаврын 3-ыг хариуцаж түүнийг биелүүлэх чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж дор дурдсан үр дүнд хүрээд байна. Тухайлбал:

  1. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах ажиллагааг тогтоосон эрсдэлтэй нийцүүлэн нэмэгдүүлэх ажлын хүрээнд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг түргэн, шуурхай хэрэгжүүлж, гадаад улс, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, мэдээ мэдээлэл, нотлох баримт бүрдүүлэх шинэ зам, сувгуудыг нээн ажилласны дүнд мөнгө угаахтай холбоотой үйлдэл болон гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмэгдэж, гэмт хэргийн эрсдэлийн түвшинтэй уялдуулан мөрдөн шалгах, прокуророор яллах ажиллагаа сайжирсан байна.
  2. НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулав. Хуулийг дагалдан гарах дүрэм, журмыг ЗГ-ын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог бий болгож байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрав.
  3. Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах болон гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах ажлын хүрээнд “НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх аргачлал”‑ыг боловсруулан Тагнуулын ерөнхий газрын даргаар батлуулав. Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх талаар сургалт мэдээлэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, харилцагчийг таньж мэдэх, эрсдэлийг үнэлж удирдах, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах нэгдсэн тогтолцоог бүрдүүллээ.

ФАТФ-аас Монгол Улс 4 шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу 6 ажлын даалгавар авсанаа хангалттай биелүүлсэн гэх хариуг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр  албан ёсоор ирүүлсэн бөгөөд гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээ авснаар стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах юм. Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлөөс цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангахад анхаарч ажиллана.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-06 66.181.187.158

Өмнө нь Тагнуулын ерөнхий газар ажлаа тайлагнаж чадаагүйн улмаас Монгол улс саарал жагсаалтанд орсон, үр дүнд нь Монгол банкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг ажлаас чөлөөлсөн, хөрөнгө оруулалт буурсан, Тагнуул шибаалаас бүх хэрэг мандсан гэж дүгнэлээ

Avatar

Т.Баярхүү-г сонгоноо 2020-06-06 103.212.116.223

Т.Баярхүү: 30 жил өрөөнөөсөө гарч үзээгүй Д.Лүндээжанцан, Ц.Нямдоржийн хийсэн хуулийг Монголын ард түмэн яагаад дагаж амьдрах ёстой юм бэ?

Avatar

Монголчууд 2020-06-06 66.181.161.35

Дандаа худлаа, мөнгө болон авилга, мөнгө угаах, газрын наймаа, хууль бус, хамгийн хортой бузар ,эх орны эсрэг зүйл хийдэг М.Энхболд Элбэгдорж Эрдэнэбилэг Баярцогт нар инээгээд жаргаад , Монголчуудыг доромжлоод сууж л бна. Энэ шударга ёс мөн үү.

Avatar

Зочин 2020-06-06 185.220.101.137

Б.Наранхүү: Та нар намайг сонговол би яг хуралдаа сууна. Ирц, санаачилсан хуулиараа номер нэг байна

Avatar

Зочин 2020-06-06 66.181.189.172

ЧАДАХ УУ

Avatar

Z 2020-06-06 103.229.122.6

TEG busadaas arai soeltoi,undesleltei sain tailagnj bgaa shoo. Geopolitics- iin talaar gadaad yaamnaas iluu boditoi,medleg asar saitai material gargasang undur unelej b. Amjilt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж