Эхнэрээсээ болж багаасаа хасагджээ

Хуучирсан мэдээ: 2020.06.06-нд нийтлэгдсэн

Эхнэрээсээ болж багаасаа хасагджээ

Эхнэрээсээ болж багаасаа хасагджээ

АНУ-ын хөлбөмбөгийн Мэжор лигийн ЛА Галакси баг өчигдөр/2020.06.06/ хагас хамгаалагч Александр Катайг багаасаа хасч байгаагаа зарлалаа. Учир нь түүний эхнэр болох Ти Катай сүүлийн өдрүүдэд өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан арьс өнгөөр ялгаварласан болон хүчирхийлэл агуулсан зүйлсийг нийтэлжээ. Тэрбээр эхний постондоо АНУ-д шударга ёсны төлөө тэмцэж буй тэмцэгчдийг алах ёстой гэсэн утга бүхий үгс бичсэн бол дараагийн постон дээрээ гутлын дэлгүүр тонож буй хүмүүсийг буруутгаж "Black Nikes Matter" хэмээн бичжээ.

Ти Катай өөрийн нийтэлсэн дээрх постуудаа устгасан байна.

Энэ бүх үйлдлийнх нь хариуд Лос Анжелес Галакси баг арьс өнгөний ялгаварлын эсрэг гэдгээ мэдэгдэж, тус постны эзэн Ти Катайн нөхөр Александр Катайтай тохиролцсоны үндсэн дээр багааасаа хасч байгаа хэмээн олон нийтэд зарлажээ.

Александр Катай "Энэ бол манай гэр бүлийн алдаа. Тэгэхээр би хариуцлагыг нь бүрэн хүлээнэ. Би гэр бүлээ батлан дааж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч үүнээсээ суралцаж, ойлгож, сонсч, хар арьстнуудыг дэмжиж байна" хэмээжээ.

Өдгөө 29 настай Серби тамирчин Катай дөнгөж эхний улиралдаа ЛА Галакси багийн төлөө зүтгэж байсан бөгөөд өмнө нь тус лигийн Чикаго Файр болон Грек, Испани, Сербийн хөлбөмбөгийн лигүүдэд тоглож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж