Халдвар авагсдын тоо хамгийн хурднаараа өсч байна

Хуучирсан мэдээ: 2020.06.06-нд нийтлэгдсэн

COVID-19

Халдвар авагсдын тоо хамгийн хурднаараа өсч байна

Халдвар авагсдын тоо хамгийн хурднаараа өсч байна

Covid-19 цар тахлын халдвар авагсдын тоо  хамгийн хурднаар өсөх болжээ. Тодруулбал,  сүүлийн долоо хоногт шинээр халдвар авсан тохиолдол 100 мянгаас буугаагүй байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард өдөрт бүртгэгдсэн тохиолдлын тоо нэг ч удаа 100 мянгаас илүү гарч байгаагүй аж. Гэтэл тавдугаар сарын 21-нээс хойш өдөрт 100 мянгаас доош тохиолдол бүртгэгдсэн өдөр ердөө тав л байна.
Ийнхүү халдварын тохиолдол маш хурднаар бүртгэгдэж байгааг зарим эх сурвалжууд улс орнууд иргэдээ оношлох чадвар сайжирсантай холбон тайлбарлаж байгаа ч зарим орны хувьд хангалттай хэмжээний оношлуур байхгүй хэвээр байна.
Олон улсад цар тахал өөр өөр хэлбэрээр тархсан ч халдварын голомт болсон БНХАУ, АНУ, Их Британи, Итали, Испани, Франц зэрэг орнуудад шинэ халдварын тоо буурч байгаа юм.
Гэсэн хэдий ч өмнөд Америк, Ойрхи Дорнод, Африк зэрэг нутгуудаар шинэ халдварын тоо эрчтэй өссөөр байна.

Ялангуяа Ливи, Ирак, Уганда, Мозамбек, Гайти гэх мэт орнуудад харин долоо хоног тутам нийт халдварын тоо хоёр дахин нэмэгджээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж