Хан-Уул дүүргийн 14 хороо буюу Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо орчимд өнөөдөр /2020.06.06/ цемент ачиж явсан ачааны машин осол гаргаж, 14 машин мөргөжээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан мэдээллээ.
Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “Цемент ачиж явсан "Шаланз" маркийн машины тормоз ажиллагаагүй болсны улмаас 14 машин, шалган нэвтрүүлэх пост мөргөж осолдсон. Ослын дуудлага 13.46 цагийн минутад ирсэн. Ослын улмаас ачааны машин хоёр хуваагдаж, хоёр хүн гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хүний амь эрсдээгүй. Дуудлагын дагуу нийслэлийн аврах 105 дугаар ангийн найман алба хаагч, хоёр машинтай ажиллаж байна” гэдэг мэдээллийг өглөө.
Уг ослын улмаас Өлзийт хороолол, Төв аймаг руу чиглэх хөдөлгөөн хаагдаж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн учраас жолооч нар тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхаарна уу.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ