Чуулган, байнгын хорооны хуралдаандаа суудаггүйгээс, ажил таслалтаараа бусдыгаа тэргүүлсээр ирсэн УИХ-ын гишүүн Б.Наранхүү АН-аас Говьсүмбэр, Дундговь аймагт нэр дэвшиж буй.
Тэрбээр тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийх үеэрээ “Та бүхэн намайг хуралдаа яагаад суудаггүй юм бэ гэж бодож суугаа байх. Би дахин УИХ-ын гишүүнээр сонгогдох юм бол ирцээрээ номер нэгт байна. Та бүхэн минь сэтгэлээ амгалан байлгацгаа. Санаачилсан хуулиараа номер нэгт байна. Би чинь одоо хөгшрөөд 50 нас руу орж байна. Одоо ажил хийнэ. Тийм учраас та бүхэн битгий шантар, бие биедээ урам хайрлая” хэмээн үг хэлсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна.
Дундговьчууд 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн Б.Наранхүү гишүүнд итгэл хүлээлгэсэн ч хоёр дараалан сонгогдохдоо ажлаа хийдүүлж ирсэн. Харин гурав дахиа нэр дэвшин өрсөлдөхдөө ажлаа тасалж, ард түмний төлөөлөл болж ажиллаж чадаагүйдээ уучлал гуйж суух ёстой атал ширэн нүүрлээд дахин боломж олгохыг гуйсан нь хэн бэ гэдгийг нь хэлээд өгөх биз.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ