Ж.Мөнхбат: Эцсийн шийдэлд хүрээгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ж.Мөнхбат: Эцсийн шийдэлд хүрээгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Эцсийн шийдэлд хүрээгүй

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тодруулга хийлээ. Тэрээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад ажлын хэсгийг ахалж ажилласан. Уг төсөлд парламентад суудалгүй 20 нам саналаа өгч, дэмжсэн юм.

-Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг үдээс хойш үргэлжлүүлж хуралдана. Та бүхэн ажлын хэсгийн гишүүдээрээ дамжуулж тодорхой мэдээлэл авч байгаа болов уу. Одоогоор зарчмын ямархуу шийдэлд хүрсэн байгаа бол. Ил болж байгаа мэдээллээр хяналтын тооллогыг 50 хувьд хийхээр талууд тохироонд хүрээд байх шиг?

-Бидний авсан мэдээллээр ажлын хэсэг эцсийн шийдэлд хүрсэн юм одоогоор алга байна. Гэхдээ хяналтын гар тооллогыг 50 хувьд нь хийе, 48 нь томсгосон тойргийн хэлбэрээр, 28-ыг жижиглэж бүсчлэх. Улс төрийн намууд Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллаараа саналын хуудас дээрээ бичигдэх гэх мэтчилэн зүйлүүд яригдаж байна.

МАН болон парламентад суудалгүй улс төрийн 20 нам УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Түүнд 8 зүйлийг тусгасан. Нааштай 8 өөрчлөлт ч гэж хэлдэг. Үүнийг УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх хүрээнд баталж өгөхийг 20 гаруй нам хүсч байгаа.

Хяналтын буюу гар тооллогыг 50 хувьд хийнэ гэдэг хангалтгүй. Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны дарга Ч.Содномцэрэнтэй өчигдөр уулзаж ярилцахад “ Автомат машинаараа тоолоод гараар 100 хувь давхар хяналтын тооллого хийгээд бичлэг хийгээд проектороор дамжуулахад татгалзах зүйл байхгүй. Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй” гэдэг зүйлийг хэлж байна лээ.

Харамсалтай нь, эрх баригч хүчний зүгээс хяналтын тооллогыг 50 хувьд л хийнэ, 100 хувьд хийнэ гэвэл Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг юмыг тулгаад байх шиг байна.

Хэрвээ УИХ 50 хувьд нь хяналтын тооллого хийнэ гэдэг дээр тогтвол нүглийн нүдийг гурилаар хуурч байгаатай л адил зүйл болно. Манай бусад улс төрийн намууд “Яагаад 100 хувь гараар тоолж болдоггүй юм бэ. Цаана нь 50 хувьд гар тооллого хийхгүй үлдээхээр луйвар хийчих магадлал байгаа юм биш үү” гэж үзэж байна. Гар тооллого хийхэд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй.

Мөн 28 –ыг дотор бүсчилж байгааг шүүмжилж байна.

-Гэхдээ УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “саналын хуудасны 50 хувьд хяналтын гар тооллого хийнэ гэдэг бол болж байгаа зүйл ээ. Хангалттай” гэж тайлбарлаж байна лээ?

-Яахав дээ, 50 хувьд гар тооллого хийнэ гэдэг оргүйгээс охинтой л гэсэн үг юм даа. Гэхдээ 100 хувь гар тооллого хийчихэд юу нь болохгүй байгаа юм бэ. 2012 оны УИХ-ын сонгуулиар саналын хуудсыг машинаар уншуулахад дүн нь хурдан гарна гэсэн. Тэгтэл нэгдсэн дүн тав хоногийн дараа гарсан. Хуучин гараар тоолоход 24 цагийн дараа л гардаг байсан. Цаг хугацааны хувьд ухралт л болсон. Дээр нь намууд сонгуулийг будилаангүй, хар сэргүй, хэл амгүй, эргэлзээ тээнэгэлзээгүй, ил тод нээлттэй сонгууль явуулъя. Тийм учраас 100 хувь машинаараа тоол, 100 хувь гараар хяналтын тооллого хийе, бичлэг хий, проектороор дамжуул, хэвлэлийнхэнд нээлттэй бай. Маргаан гарахгүй бол цаашдаа автомат машинаараа тогтоё л гэж байгаа шүү дээ. Ирэх сонгуулиар л энэ бүхнээ хагалчихъя л даа.

-Хяналтын тооллогыг 100 хувь хийдэггүй л юм бол Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсны хэрэг гарахгүй гэж та бүхэн үзэх гээд байна уу?

-Ширээний ард суугаад асуудлаа ярьж байна гэдэг бас нэг алхам. Гэхдээ нэгэнтээ зөвшилцөл хийж байгаа бол 100 хувь хяналтын тооллого хийчих хэрэгтэй. Ийм байр суурин дээр 21 нам хатуу зогсож байна.

-28-ыг бүсчлэхийг жижиг намууд дэмжихгүй байгаа гэж та дээр хэлсэн. Тойрог хэтэрхий жижгэрэнэ гэж үзээд байна уу, эсвэл өөр бусад шалтгаан байна уу?

-Гол үндэслэл нь парламентад суудалгүй жижиг намуудыг жагсаалтаар УИХ-д сонгогдох боломжийг хааж байна гэж ихэнх нь харж байна.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд АН, МАН-ын удирдлага уулзаад сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөрөө тохироогоо хийчихсэн. Жижиг намуудаа шахах бодлого барихаар болж гэдэг яриа байна. Уулзалт болсон уу?

-Өнгөрсөн амралтын өдрүүдээр уулзалт болоогүй. Болсон бол ямар нэг байдлаар мэдэгдэх л байх.

Харин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхийлөгч санал болгосноор улс төрийн намын дарга, бүлгийн удирдлага Сонгуулийн хуулийн асуудлаар ярилцсан. Тэнд би 21 намын боловсруулсан хуулийн төслийг батлах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Мөн маргааш өдөр нь буюу баасан гаригт Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Сонгуулийн хуультай холбоотойгоор намуудын тавьж байгаа шаардлагыг УИХ хүлээж авах ёстой, 100 хувь хяналтын тооллого хийх ёстой гэсэн зарчмын байр сууриа илэрхийлсэн.

-Ерөнхийлөгч дэмжсэн үү?

-Ерөнхийлөгчийн зүгээс “Сонгууль хуучин хуулиараа явахад болохгүй юм юу байгаа юм. Өөрчлөөд байх шалтгаан юу байгаа юм” гэдэг байр суурь барьж байна лээ. Бид бол саналтай нь нэгдээгүй.

Г.ДАРЬ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-22 182.160.36.153

Гар тооллогыг заавал 50 хувьд хийх шаардлагагүй ээ! Эргэлзээ сэжиглэл төрүүлсэн хэсгүүдэд л гар тооллого хийж болох юм. Эс тэгвээс 2 дахин тоолсноос ялгаагүй давхар ажил болно, тэгээд ч нөгөө шуудайтай хуудас оруулж ирж сольдог аргаа хэрэглэвэл яах юм бэ???

Зочин 2015-12-22 103.57.93.246

ГАР ТООЛЛОГЫГ 100% ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. АН ЮУНДАА АЙГААД ӨМДӨНДӨӨ ШЭЭСЭЭ ДУСЛУУЛААД БАЙГАА ЮМ. ЛУЙВАР ХИЙСЭН НЬ БАРИГДАНА ГЭХЛЭЭР ТЭГЖ БАЙГАА ЮМ.

мт 2015-12-22 112.72.11.104

50%ийн ялалт болно болно шунаад яахав

мт 2015-12-22 112.72.11.104

50%ийн ялалт болно болно шунаад яахав

мт 2015-12-22 112.72.11.104

50%ийн ялалт болно болно шунаад яахав

Зочин 2015-12-22 122.201.22.161

АРДЧИЛСАН НАМЫН ЛУЙВАРЧДЫН СҮҮЛИЙН СОНГУУЛУУДЫН БУЛХАЙ ИЛЭРХГЭЭД ХҮН АЛЖ ХҮРЭЭ ТАЛАХААС СИЙХГҮЙ БОЛЧИХООД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХЭРЭВ БУЛХАЙ НЬ ИЛЭРВЭЛ ХУУЛЬ БУСААР ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСАН ХЭРЭГТ УНАНА ГЭДГЭЭ МЭДЭЭД ЮУЧ ЗОЛИОСЛОХОД БЭЛЭН БОЛЧИХСОН БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Зочин 2015-12-22 103.229.120.223

100 хувь хяналтын тооллого хийхэд яагаад болдоггуй юм. Ардчилсан нам хяналтын тооллогоос яагаад ингэж ухаан алдталаа айгаад байна аа! Олон намын тогтолцоонд шилжээд 25 жил болж байхад яагаад ганцаараа дарангуйлаад муйхарлаж зутгээд байна

Зочин 2015-12-22 202.21.110.186

Ерөөсөө саналаа нууцаар биш, дугуйлсан саналаа сонгуулийн хороонд бүртгүүлээд, хуудсан дээрээ гарын үсгээ зураад хураалгая. Компьютерт хэдэн зэрэг шивээд татахад л дүн гарна

Зочин 2015-12-22 202.21.110.186

Парламентын олон цөөний зарчмаа мэдэхгүй тэнэгүүд УИХ-ын гаднаас нөлөөлөх гээд байх юм. Наад дотор чинь сууж байгаа хэд хэлэлцээд олонхоороороо шийдээд л явах ёстой. Хэн хүний тулгалтаар шийддэггүй юм за МАНГаруудаа

Зочин 2015-12-22 202.9.40.134

Уул нь бол ардын намын хяналтын тооллого хийе гэдэг зөв л дөө.Гэхдээ хяналтын тооллого автомат машины тоолсоноос их хэмжээгээгр зөрвөл яахав.Нэг жижиг сум битгий хэл томоохон суурин газарт зориудаар худал тоолж худалдагдах хүмүүс их бий шүү дээ

Зочин 2015-12-22 202.21.106.129

МАНы хэдхэн луйварчингуудын улс торжилтоос болж улс орны амьдрал уруудаж доройтож дууслаа Та нар бол муу муухай л байвал бидэнд дараагийн боломж олдоно гэж бухнийг хараар будаж ямарч унээр хамаагуй дараагийн сонгуульд ялж эрх мэдэл албан тушаалд шунахаас оор юм бодож бгаа юмуу доо

Irgen 2015-12-22 27.123.214.115

Devshuulsen shaardlaga ni minii bodloor zov bainalee. Tuuniigee l heregjuuleh hurtel ni temtseh ni zov. Er ni gar toollogiin tsaana har mashinii temdeglegeeg oorchloh heregteidee?!

Иргэн 2015-12-22 103.57.95.38

Нэгд, 50 хувийг зөвшөөрөхгүй. Сонгогчид үүний эсрэг нэгдэж чадна, бүү басаарай та нар. Хоёрт, Бүс, 28-ыг тэндээс нэр дэвшүүлнэ гэж байхгүй шүү. Энэ бол намын жагсаалтын зүсээ хувиргасан хэлбэр. Эндээс нүүрлүүгээ гивлүүр унжуулсан хүмүүс нэр дэвшинэ. 76-г аймгуудын тойргоос нэр дэвшүүлж ард түмэн сонголтоо ШУУД хийнэ. Бид ирэх сонгуулиар ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОСОН ШУУД СОНГОХ эрхээ эдэлнэ.

Зочин 2015-12-22 103.229.120.101

Энэ түнжин толгойтой нөхөр хайран сайхан түүхт МАН-ыг нэр нүүргүй болгож гүйцлээ л дээ. Ярьж байгаа нь хүртэл нэг л хайрцган дотроо. Ер нь намуудын нэр баригсад бүгд адилхан нэг л хайрцганд шопродлогдчихжээ. Яагаав консерв. Зарим нь шоглоод ахан дүүсийн булш ч билүү нэр хайрлачихсан байдаг

Булган 2015-12-22 103.57.95.38

Гараар 100 хувь давхар тоолохоос айна гэдэг бараг л хар хайрцаг будлиантайг баталчихлаа доо. АН-ыхан гадуур элэг доог болж байгаагаа мэдэж байгаа болов уу. "Өө тэгье, 100 хувь гараар тоолчихъё, хар ширгүй болъё" гээд додигор байсан бол байдал тэс өөр харагдах байлаа даа. Хэ хэ за ер нь 100 хувь гараар тоолж баталгаажуулахаас өөр аргагүй юм байна шүү.

Зочин 2015-12-22 202.131.242.74

Ард түмнийхээ ҮХ-иар олгосон эрхийн төлөө тууштай тэмцэж байгаа Ж.Мөнхбатыг 100 хувь дэмжиж байна. Хар машин үнэхээр л зөв тоолдог юм бол сонгуулийн бүх хэсгийн хороодод гараар давхар тоолоод хар машиныг нь алдаагүй юм байна гэдгийг баталгаажуулаад АН-ын бодлого зөв байсан байна гэдгийг олон түмэнд харуулаад өгье гэхээр АН-хан яагаад цааргалаад байгаа юм бэ. Гараар тоолох нь цаг хугацаа алдаад байдаг ажил ч биш, дээр нь ямар нэгэн нэмэлт зардал шаардагдахгүй шүү дээ. Нөгөө талаар АН-аас бусад намууд хар машиныг ерөөсөө ашиглахгүй зөвхөн гараар л тоолно гээгүй шүү дээ. Тэгэхээр З.Энхболд, Ц.Элбэгдорж нартангууд яагаад гараар тоолохыг үхэн хатан эсэргүүцээд байна вэ. Энд нэг но байна гэдэг нь анхаарал татаад л байна даа. Тийм учраас ард түмэн хар машинд маш их эргэлзэж байна. Заавал гар тооллогыг 100 хувь хийх хэрэгтэй, тэгсэн нөхцөлд л сонгуульд саналаа өгнө. Хэрэв 50 хувь гэвэл би л лав өөрөө болон ойр тойрныхоо хүмүүсийг санал өгүүлэхгүй байж чадна шүү.

Зочин 2015-12-22 103.57.95.38

Сая өндөр хөгжилтэй, олон сая сонгогчтой Франц улс сонгуулийн саналаа шилэн хайрцагт авч, гараар тооллоо. Франц улс хүн төрөлхтний хөгжлөөс хоцорсондоо тэр үү. Үгүй. Сонгуулиа ил тод, хяналттай, шударга, ард түмэндээ итгэж болохуйц явуулахын тулд л ийм сонголт хийсэн. Хар хайрцгийг зүгээр л хог дээр аваачаад хаях цаг болсон.

Зочин 2015-12-22 103.57.95.38

ХАР ХАЙРЦАГ НАМД ҮЙЛЧЛЭЭД ЗОГСОХГҮЙ, СОНГОГЧДЫН САНАЛЫГ ХУВИРГАЖ, ӨӨРЧИЛЖ, ЛУЙВАРДАЖ БАЙГАА. ҮҮНД ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ. ХАРИН ХАР ХАЙРЦАГНААС ҮХЭН ХАТАН ЗУУРАЛДАЖ БАЙГАА НЬ ТҮҮНИЙ АРД ҮНЭХЭЭР ШУДАРГА БУС ЗҮЙЛ БАЙГААГ НОТЛООД БАЙНА. ТЭР ПРОГРАМЫГ СЕХ Ч ҮНЭН ХЭРЭГТЭЭ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ. ПРОГРАМЫН КОД АНУ-Д БАЙНА Ш ДЭЭ. ЭЛЭНЦГИЙН ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХӨГЖИЛ, ЭНЭ ХАР ХАЙРЦАГ ОЛОН ОРНЫ АРДЧИЛЛЫГ ҮГҮЙ ХИЙГЭЭД МАНАЙД ОРЖ ИРСЭН ШАХАГДАЖ, ХАЯГДСАН САВ ШҮҮ ДЭЭ. ҮХЭХ ГЭЭД БАЙГАА БОЛ ДАВХАР ГАРААР 100 ХУВЬ ТООЛЖ БОЛОХ Л ЮМ.

Зочин 2015-12-22 202.55.191.34

ШҮЛЭГЧ ТА ӨӨРИЙНХӨӨ IQ НЭГ ШАЛГААД ҮЗЭЭРЭЙ

10 хувиас хэтрүүлэх шаардлагагүй!!!! 2015-12-22 103.26.195.112

Гар тооллогыг заавал 50 хувьд хийх шаардлагагүй ээ! Эргэлзээ сэжиглэл төрүүлсэн хэсгүүдэд л гар тооллого хийж болох юм. Эс тэгвээс 2 дахин тоолсноос ялгаагүй давхар ажил болно, тэгээд ч нөгөө шуудайтай хуудас оруулж ирж сольдог аргаа хэрэглэвэл яах юм бэ???

Зочин 2015-12-22 202.55.191.34

ОДОО УХААНДАА ХАР ХАЙРЦАГНААС БОЛООД ТАНАЙ НАМ ЯЛАГДСАН ЮМ АА ДАА...... ЧААВААС ГЭЖ ........ БҮХ НАМУУД ЛУЙВАР ХИЙДЭГ ШҮҮ ДЭЭ..... ТА НАР ГАРААР ТООЛОХДОО БАС Л БУДИЛААН ХИЙХ ГЭЖ БАЙГАА БИЗ.... ЗҮГЭЭР Л ТЭР ПРОГРАММ ДЭЭР НЬ ХЯНАЛТАА ТАВИАД ХАР ХАЙРЦГААРАА САНАЛАА АВ..... МАРГААН ҮҮСВЭЛ ТЭР САНАЛАА ГАРААР ТООЛНО БИЗ...... ХҮН ТӨРӨЛХТНИ Й ХӨГЖЛӨӨС ДАНДАА УХАРЧ БАЙХ ЮМ

Зочин 2015-12-22 202.72.246.142

Ер нь нэртэйгээр нь МАН бүх хүмүүсийг жагсаагаад нэр хаягийг нь бүртгэж аваад хэнийг сонгохыг нь өөрсдөөс нь асуугаад, тэмдэглэл хөтөлчих л дөө. 1945 оны 10 дугаар сард бүх нийтийн санал асуулгыг ингэж л авч байсан шүү дээ. Юм найдвартай нь дээр Тийм ээ. Ж.Мөнхбат аа. Энэ гэхдээ шүлэг биш шүү, Мөнхбат тэнэг ээ..... Санал, зөвлөгөө

иргэн 2015-12-22 202.179.24.86

АН-хан харин доог болж байгаа бишүү.Яагаад 100 хувь давхар тоолж болохгүй гэж.Жинхэнэ утгаараа өөрсдөдөө луйвар хийх боломж 50 хувь олгож байгаа юм бишүү.Өөрсдийгөө бид луйвар хийхгүй бол гарахгүй гээд хэлээд тодотгоод байна даа.Санал бичээд Мөнхбаьыг буруутгаад байгаа нөхөдүүд жаахан ухаантай бай.Одоо та нар юу гээд нэмэргүй.Юу гэж муулж байна тэр муулалт чинь өөрёдийгөө л хэлж байгаатай агаар 1.АН-хан одоо яаж луйвар хийх гээд нэмэргүй.2016 оны сонгуульд үнэр төдий л байх байх даа сонголт.

Зочин 2015-12-22 202.55.191.34

ТЭНЭГ МИНЬ ДАВХАР ТООЛОХ ЮМ БОЛ ХАР ХАЙРЦАГААР ЯАХ ЮМ

Зочин 2015-12-22 202.131.252.217

mohbatat bayar hvrgei bayarlala sain temts

Зочин 2015-12-22 202.70.43.34

Яг саналаа. 2004 онд Ганди нь манай Баянзүрх дүүргээс бохироор гарч ирсэн. Нийт санал өгсөн хүний тооноос 100 хуудас илүү гараад ирсэн гэсэн. Тэгээд АН-аас өрсөлдсөн Хулан, МАН-аас өрсөлдсөн Ганди 2-оос 100, 100 санал хасаад Ганди 2004 онд УИХ-ын гишүүн болсон гэсэн. Энэ ер нь зааварах гээд л ингээд байгаа юм бна л даа. МАН бузар санаа, ажлын садаа, улс орон нь ийм хэцүү, мөнгөгүй, цалин өгөх мөнгөгүй байхад юун хар хайрцаг ярьж суух вэ?

Зочин 2015-12-22 202.72.246.142

МАН-ынхан Сонгуулийн хэсгүүдэд хятад сампин авч өгөх төсөл боловсруулж байгаа гэсэн. Бас хорын харандаа, гар чийглэх ус, хөвөн бэлтгэж байгаа гэсэн Өөрийннамаас сонгуулийн хэсгүүдэд ажиллах хүмүүстээ саналын хуудсыг хүчингүй болгох үзэг бал, цаас зүсэгч тарааж өгөх юм гэсэн. Ингэж байж 2012 оноос өмнөх бүх сонгуульд ялж байсан луйврын арга туршлагатай нам даа.

Зочин 2015-12-22 202.70.43.34

Би үнэхээр ойлгодоггүй. Энэ машиныг Английн IELTS, Америкийн TOEFL-ын шалгалтыг авахад нийт дэлхий даяар 200 оронд хэрэглэдэг. Бусад олон шалгалтыг, Америк, Англи, Австралийн дунд сургуулийн бүх шалгалтыг дүгнэхэд хэрэглэдэг. Гэтэл яахаараа хэдхэн хүний нэр дугуйлсан харыг уншиж мэдэрч чадахаа болиод, Монголд сонгуульд хэрэглэхээр чадахаа больчихдог байнаа. Яг л адилхан систем ажиллаж байгаа шүү дээ, ХАР ТЭНЭГ. 200 , 300 жилийн очиж амьдар, хэт хуучинсаг үзэлтэй, МАН-ын үнэр бна, хайрцаглаж сэтгэдэг зуудаг нохойтой адил, баахан мөнгө төлж хэдэн тэрбумаар юу хийж худалдаж та нар авчирсан юм бэ? Та нар л анх санаачилсан юм гээ биз дээ? Та нарт тааруулан хар машин худлаа уншаад, тэгээд та нар ялах ёстой юм уу???

Зочин 2015-12-22 203.91.115.42

Хар машинд сонгуулийн дүнг будлиантуулдаг прогарммыг оруулж сонгуулийн дүнг өөрийн намдаа ашигтайгаар дүнг гаргадагийг ойрийн өдрүүдэд Иыгли, 25-р суваг телевизүүдээр гадаад орнуудад бэлтгэсэн нэвтэрүүлэгүүдийг бид үзлээ.Хэрэв өрсөлдөгчөө хэт давуугаар ялах прогарамм хийчвэл хэтэрхий үнэмшилгүй болчих учраас цөөн тооны санаалаар илүү гарахаар тохируулаад санал лууварддаггыг бид мэдэж авлаа шүү дээ. Тийм учраас хар машины дүнг бүгдийг гараар тоолоод баталгаажуулвал хал балгүй болно.Энд хөрөнгө ,мөнгө шаардахгүй ,гадаадын мэргэжилтэн хэрэггүй, үнэхээр АН-нхан хар машиндаа ,техникийн дэвшилдээ итгэж байгаа бол гараар тоолохыг юунд аа цааргалаад байгаа юм бэ,тэгэхээр хөр машинд прогараммын но байгаа юм гэдэгийг АН-хан өөрсдөө хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм бишүү Дээр энэ машинд манай сонгуулийн прогараммыг Голомтынхан хийсэн гэдэг биз дээ ер нь УИХ-н гишүүн Зоригт ,Голомт банк гээд цааш явахаар бохир юманд байнга оролцдог ёстой Голомтынхон монголын голомтоор тоглож дуусч байна даа

Зочин 2015-12-22 202.55.191.34

ТЭР ПРОГРАММ ДЭЭР НЬ ХЯНАЛТ ТАВЬЧИХ МАН ГИШҮҮН АЛГА УУ

жа 2015-12-22 103.229.122.182

Мөнхбатаа түмнии доог болж дууслаа чи Нэг бол хөдөө рүүгээ яв эсвэл Болор цомдоо шүлгээ л унш Чамаас болж дэлхиин бүх тоон систэмииг шатаахуу Чи гар утсандаа итэгдэг биздээ Чи дэлгүүриин бүх кассын машиныг шатаахуу Чи АТМ аас мөнгө авахаа болихуу Чи газрыг цахимаар өмчлүүлэхииг бас эсэргүүцэхүү МАЛ аа Зайлаа Өөриихээ рэйтингииг өсгөх гээд намы чинь нэр хүнд уналаа

Зочин 2015-12-22 202.55.191.34

ХА ХА ХА ЯГ ҮНЭН

магтах хэрэгтэй 2015-12-22 202.179.11.94

21-р зуунд 19-р зууныг сануулж бор зүрхээрээ тэмцэж байгаа хөөрхий Мөнхбатыг дэмжээд өгөөч ард түмээн. энэ хүн зөв л тэмцэж байна шүү дээ. хэзээ байхдаа монголчууд хонио цахим машинаар тоолж байсийн.үр тариагаа хүртэл түрүү түрүүгээр нь гараар тоолдог байсан сайхан уламжлалтай л ард түмэн шүү бид. Миний дүү сайн тэмц бид "ГАР "холбоог байгуулсан удахгүй өлсгөлөн зарлана.

Иргэн 2015-12-22 202.21.106.113

Хар машины саналыг 100 хувь гараар тоолох хэрэгтэй. Үүнд ямар нэг хүндрэл гарахгүй. Гараар тоолж баталгаажуулж байгаа юм. Цаашдаа хар машин ашиглах бол программыг нь монголдоо боловсруулсан тохиолдолд л ашиглая. Эс бөгөөс түүнээс татгалзаж Франц улс шиг шилэн санал хураах хайрцаганд саналаа авч байя.

Зочин 2015-12-22 202.70.44.146

100 хувь гараар тоолох дээр зогсохгүй бол ард түмэн тэмцэл гаргана шүү. нүд нүдээрээ хараад, гар дамжуулан хянаж тоолох нь хамгийн зөв арга. энэ бол баараггүй зөв дүн гаргана. З.энхболдын үхэн хатан хар машины төлөө гэдгийн учир нь 2016 оны сонгуульд залиар ялж, бондоор идсэн нүглээ нууж шоронгоос зугтах гэсэн л санаа. хэргийг нууусан хэргээр батүүл ял авах болж байна ингээд 2012-2015 оны хар хэрэг хөврөх болноо

Зочин 2015-12-22 202.55.180.155

Яана даа мөнхбат минь. Сургуульд байхдаа тооны хичээлд муу байсан юмаа даа янз нь. Чи ямар эргүү тэнэг вэ. Тэгвэл их дээд сургуулийн шалгалтыг гараар тоолох уу малаа. Жил болгон 40000 хүүхэд шалгалт өгч байгаа. Шалгалтын тэстийг яг энэ хар машинаар тоолдог зарчимаар тоолдог юм. Тэгвэл ерөөсөө их сургуулийн тэстийг гараар тоолоё. тэгээд жил болгон бөөн луйвараар ордог хэрүүл тэмцэл болдог хуучин аргадаа эргээд орцгооё. Тооны машин хэрэглэхээ одооноос больцгооё. Гараар эсвэл сампин хэрэглэе. Банкны АТМ машинуудлыг бүгдийг нь шатаая. Гараар тоолоё. Банкин дээр бөөнб өөнөөрөө оочирлоё.

Зочин 2015-12-22 202.170.94.229

Ardyn nam gensec-ee uurchloh yaraltai heregtsee bainaa.

Зочин 2015-12-22 182.160.2.248

Математикийн жаахан ч ойлголт мэдэхгүй Мөнхбат мэт хүмүүстэй ярилцах үнэхээр зовлонтой байгаа нь мэдрэгддэг. Жишээ нь МАН -ын Мөнх -оргил, Сү.Батболд, урбанек Лхагважав ...... нарын гишүүд хар машинаар булхайцлаа нтр гэхгүй байгаа биз дээ. Хар машиныг булхайцвал тэр дор нь шалгачих механизм байгаа ч энэ шүлэгч нөхөр ойлгохгүй нь харамсалтай.

иргэн 2015-12-22 43.242.242.59

эд нар сонгуулийн хууль гэж үхэн хатан юм болж байгаа нь иргэдэд огт сонин биш ,ипотекийн зээл зогсоосон,байгууллагууд мөнгөгүй гээд цалингаа тавихгүй,ирэх 1 сараас орон сууцанд суудаг ч түрээсээр,машинтай ч тэр нь лизинг ийм гэр бүлийн хүүхдүүдийн 20,0төгрөгийг олгохгүй зэрэг л гамшиг болоод байна.

zochin 2015-12-22 202.131.225.251

mashinaar toolchihood davhar garaar toolohoos uynd nii ingej tsaargalaad baigaa uym bol doo neg n bna daa AN aa

Зочин 2015-12-22 122.254.126.2

Машинаар тоолохдоо бүх хуудасны зургыг нь аваад хэн дуртай нь гараар тоолж болохоор байгаа. Гэхэд гараар тоолсон дүнгээ албан гэж зарлана. тэрэндээ нөгөө гаршсан луйвараа л хийх гээд МАн үхэх гээд байгаа юм. Тэрнээс өөрсдийх нь олонх байхдаа л баталсан хууль шд.

Иргэний гомдол 2015-12-22 103.229.122.207

Сүүлийн үед манай ХУД-ийн 15-р хороо орчмоор Univisin кабель ТВ-ийн гаралт маш муу боллоо. Олон суваг гарахаа больсон. Өнөөдрөөс зарим сувгийн дүрс нь байвч дуу нь алга. Уул нь эднийх сард 30000 төгрөг авдаг юм. Манайх ХУД-ийн 15р хорооны Туул гол гудамжны 61-р байранд байдаг юм.

Зочин 2015-12-22 202.179.11.94

МАН-н хэдэн мангарууд гараараа тоолж дахин 2008 оных шигээ луйвар хийх гээд байна

Зочин 2015-12-22 202.179.11.94

МАН-н хэдэн мангарууд гараараа тоолж дахин 2008 оных шигээ луйвар хийх гээд байна

AN-gahain luivar 2015-12-22 202.21.106.161

AN ANU-saas avchirsan har mashinaar luivar hiih geed baina. Ter ni luivar hiideg gediig delhii niit medeed bolison. Deeremchin, zevsgiin naimaachin But(JW Bush)hamgiin suuld dahin songogdohdoo ter luivaryn mashinaar bulhailsan gedgiig delhii dayar tsatsaad baina shu dee. Hedrvee songuuli avah bairand har mashin baival sanal uguud yah yum ve?Yurtuntsiin buh uls orny irged sanalaa haitstagt hiigeed, garaag tooldog. SAS gej suungi Sodnomtseren ***** baigaa. Ene chi yostoi butehgui nuhur duu.

Зочин 2015-12-22 203.91.115.35

21 nam tegj bna l geed baih yum. Nuguuduul ni uur yum yariad baidag. MAN ene neg erguu yumaa uurchluhgui bolj onigoo bolj duusah baihaa.

Erguu chi AN-iin hulgaichaas deer 2015-12-22 202.21.106.161

MAN-iin erguu erguu chi gesen AN-iin hulgaichaas deer dee.

Зочин 2015-12-22 103.229.122.175

МАНгарууд 19-р зуундаа үлдэхгүй яасын... гараар мөнгөө тоолоод, сампингаа хэрэглээд, утас холбоогоор яадгын очиж л уулзсан нь найдвартай айн... тэнэгүүд

мөнхбат 2015-12-22 122.201.24.114

түгжил

Зочин 2015-12-22 202.131.235.74

shalgalt bol ondoo sh dee...hysvel ooroo ahiad bogloson testee yzej bolno....olon ch asyylttai bogloh hyydas ni ch