Миннеаполист цагдаа хүзүүн дээр өвдөглөхийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2020.06.06-нд нийтлэгдсэн

Миннеаполист цагдаа хүзүүн дээр өвдөглөхийг хориглоно

Миннеаполист цагдаа хүзүүн дээр өвдөглөхийг хориглоно

Жорж Флойдын үхлээс сургамж авч, Миннесота мужийн хүний эрхийн газар, Миннеаполис хотын захиргааныхан зөвшилцсөний үндсэн дээр Миннеаполис хотын цагдаа нар сэжигтэн баривчлахдаа хүзүүн дээр өвдөглөж, хөдөлгөөнгүй болгох тактик ашиглахыг хориглох шийдвэр гарчээ.

Хэрэв хориглосон үйлдлийг хийвэл цагдаад хариуцлага хүлээлгэх хууль эрхзүйн орчин үүсч байгаа юм.

Мөн хориглосон үйлдлийг хийж байхыг харсан цагдаа түүнийхээ талаар заавал мэдээлэх ёстой бөгөөд эс бөгөөс хориглосон үйлдлийг үйлдсэн цагдаатай ижил хэмжээнд хүчирхийллийн хэргээр шийтгэл амсах аж.

Энэхүү шийдвэрийг өчигдөр/2020.06.06/ Миннеаполис хотын консулын ерөнхийлөгч Лиза Бендер цахим орчинд танилцуулжээ.

Гэвч одоохондоо дээрх шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй бөгөөд шүүх байгууллагаас зөвшөөрөл авах шатандаа явж буй гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж