Харумафүжи Д.Бямбадоржийг “Хантайшир” дэвжээний тэргүүнээр сонгожээ

Хуучирсан мэдээ: 2020.06.06-нд нийтлэгдсэн

Харумафүжи Д.Бямбадоржийг “Хантайшир” дэвжээний тэргүүнээр сонгожээ

Харумафүжи Д.Бямбадоржийг “Хантайшир” дэвжээний тэргүүнээр сонгожээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах ёслолоо 2018 оны есдүгээр сард Токио хотод хийсэн билээ. Сүмогийн хатуу дүрмийг сахин зодог тайлсан тэрбээр үндэсний бөхийн “Хантайшир” дэвжээний тэргүүнээр сонгогджээ.

Их аварга саяхан болсон “Хантайшир” дэвжээний удирдах зөвлөлийн хурлаар тэргүүнээр сонгогдсон бол зөвлөлийн гишүүдээр нь Н.Ганбаатар, З.Алтанзул, М.Батбаяр, З.Мөнхзул, Д.Лхагвадорж, Г.Чинзориг, Ж.Сэргэлэн, М.Машбат, С.Лхагвабаатар, Л.Билэгжаргал, Р.Жаргалсайхан, Х.Бат-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ нар сонгогдож, шинэ зөвлөл байгуулжээ.

Тэрбээр эх орондоо “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг нээн ажиллуулж байгаа бөгөөд аймаг, сумынхаа эмнэлэгт түргэний машин бэлэглэж олны анхааралл өртөх нь бий. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн байдаг. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорч байсан хүчтэн билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж