Франц: Аль-Кайда бүлэглэлийн удирдагч Абделмалек Друкделийг устгав

Хуучирсан мэдээ: 2020.06.06-нд нийтлэгдсэн

Франц: Аль-Кайда бүлэглэлийн удирдагч Абделмалек Друкделийг устгав

Франц: Аль-Кайда бүлэглэлийн удирдагч Абделмалек Друкделийг устгав

Малид зохион байгуулсан гүйцэтгэх ажиллагааны үеэр Умард Африк дахь Аль-Кайда бүлэглэлийн удирдагч Абделмалек Друкделийг устгав хэмээн Франц мэдэгдсэн байна.

Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парлигийн хэлснээр энэ долоо хоногт гүйцэтгэсэн ажиллагааны үеэр Друкдел болон түүний ойрын хүрээллийн хүмүүсийг устгажээ. Мөн Францын цэргүүд Исламын улс бүлэглэлийн ахмад командлагчийг тавдугаар сард олзолсон аж.

Друкдел бол Исламын Магреб дахь Аль-Кайда бүлэглэлийн удирдагч төдийгүй Сахелийн Аль-Кайда, Жамаат Нурсат Аль-Ислам Вал-Муслиминийг захирдаг байсныхаа хувьд Умард Африк бүс нутаг дахь бүх терорист халдлагуудын ард байсан хүн юм. Тэрбээр өмнө нь Ирак дахь Аль-Кайда бүлэглэлийн удирдагч байсан гэгддэг бөгөөд Афганистан дахь Зөвлөлтийн цэргүүдтэй дайтаж явсан билээ. Тэсрэх бөмбөгийн мэргэжилтэн түүний удирдлага дор маш олон терорист халдлагууд үйлдэгдэж, олон зуун хүний аминд хүрсэн учир 2012 онд Алгерийн шүүхээс үхлийн ял оноож байсан удаатай.

Мөн Парлигийн хэлснээр тавдугаар сарын 19-нд баригдсан Исламын улс бүлэглэлийн командлагч Мухамед Мрабат нь Исламын улс бүлэглэлийн ахмад дайчин төдийгүй гол удирдагчдын нэг гэнэ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж