Д.Нямхүү: Хоёр оюутнаас covid-19 илэрч, нийт тохиолдол 193 боллоо | News.MN

Д.Нямхүү: Хоёр оюутнаас covid-19 илэрч, нийт тохиолдол 193 боллоо

COVID-19

Д.Нямхүү: Хоёр оюутнаас covid-19 илэрч, нийт тохиолдол 193 боллоо

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Friday, June 5, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар 216 улс оронд бүртгэгдэж, 6 сая гаруй хүн өвчилснөөс 3.1 сая хүн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд энэ өвчний халдварыг 130 мянган хүн авсан нь батлагдсан байна.

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-2020 оны зургадугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүний шинжилгээнээс вирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнд 10 хоногийн дараа коронавирус илэрлээ.

Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 210, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, Алтанбулаг боомтоор орж ирсэн 30 тээврийн жолоочийн шинжилгээ сөрөг гарч, өнөөдөр дахин нэг оюутан эдгэрч, эмнэлгээс гарч байна.  Энэ оюутан 22 настай. Тавдугаар сарын 13-нд эх орондоо ирж, 14-ний эхний шинжилгээгээр вирус илэрсэн. Нийтдээ 23 хоног эмчлэгдэж гарч байна. Монгол Улсад нийт тохиолдол 193 болж, эдгээрээс 71 нь эдгэрч, ХӨСҮТ-ээс гарсан.

Биеийн байдлыг үнэлбэл, 108 хүн хөнгөн, хүндэвтэр 14, 8-16 насны нэг хүүхэд, жирэмсэн эмэгтэй гурав, элэгний хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна.

ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: 

Монгол Улсад өчигдөр /2020.06.05/ ажиглалтад шинээр таван хүн орсон. Нийтдээ 252 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо 1280 хүн ажиглах байранд байгаагаас архаг хууч өвчтэй 47 хүн байна. Эдгээр хүмүүст 35 их эмч, 45 резидент эмч эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өчигдөр хоёр зочид буудалд ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 12 эрүүл мэндийн ажилчид ажиллаж, 5408 хүнд вирусийн тандалт судалгааг хийсэн. Тусгай 24 цагийн 119 утсанд өчигдөр 204 дуудлага ирж, коронавирусийн халдварын урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн талаар зөвлөгөө авлаа.

Шуурхай 119 апплекшнаар АНУ, Турк, БНСУ, ОХУ зэрэг улсаас Монгол Улсын зургаан иргэн утасдаж, эмчилгээний талаар зөвлөмж авсан. Манай иргэдийн зүгээс худалдаа үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйтлийг муу хийж, томоохон захуудын бие засах өрөөнд гар ариутгагч байхгүй байна гэдгийг хэлж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж